Мөрдөн шалгах ажлын талаарх сүүлийн 3 жилийн тоон мэдээлэл
Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 9.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.7 дахин өссөн байна.
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 2017 онд өмнөх оноос 21 нэгжээр өссөн байна.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тоон мэдээллийг графикаас харуулъя. Эндээс харвал шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргийн тоо өмнөх онуудын мөн үетэй харьцуулбал 2.5 дахин өссөн байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай хэргийн тоо өссөн нь тодорхой шалтгаантай. Энэ нь АТГ-ын мөрдөн шалгах харьяаллын бус гомдол, мэдээлэл олон ирдэг, нийгэмд болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ шалгаж шийдвэрлэнэ гэсэн хүлээлт, найдлага их байдагтай холбоотой. Гэтэл АТГ нь Эрүүгийн хуулиар харьяалуулсан тодорхой тооны хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байдаг.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо болон холбогдогчийн тоон мэдээллийг сүүлийн 3 жилийн байдлаар харвал шалгагдсан этгээдийн тоо 2 дахин, хэрэг 4 дахин өссөн байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо сүүлийн 2 жилийнхтэй харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.