Түгээмэл асуулт, хариулт

1. Мэдүүлгийн цахим системд хэрхэн нэвтрэх вэ?+

Мэдүүлэг гаргагч нь https://meduuleg.iaac.mn цахим системд хандаж “Нэвтрэх нэр” хэсэгт бүртгэлтэй өөрийн цахим шуудангийн хаягийг, “Нууц үг” хэсэгт нууц үгийг бичиж нэвтэрнэ. Цахим системд бүртгүүлээгүй бол харьяа байгууллагынхаа ЭБАТ-д хандана уу.

2. ХАСУМ-ийн цахим шуудангийн хаягийг хэрхэн засварлах, өөрчлөх вэ?+

Нэр дэвшсэн байгууллагынхаа ЭБАТ-аар дамжуулан АТГ-т хандаж цахим шуудангийн хаягаа засварлуулах болон өөрчлүүлэх боломжтой.

3. ХАСХОМ-ийн цахим шуудангийн хаягийг хэрхэн өөрчлөх вэ?+

Тухайн байгууллага хариуцсан ЭБАТ нь ХАСХОМ-ийн цахим шуудангийн хаяг өөрчлөх тул уг албан тушаалтанд хандаж системд өөрчлүүлж бүртгүүлнэ.

4. Нууц үг шинээр хэрхэн авах вэ? (анх удаа нэвтрэх болон өмнөх нууц үгээ мартсан бол)+

https://meduuleg.iaac.mn цахим системд хандаж “Нууц үг сэргээх холбоос” дээр дарна. Системд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаа оруулсны дараа “Нууц үг авах”-ыг дарснаар шинэ нууц үг илгээгдэнэ. Зарим тохиолдолд шинэ нууц үг нь SPAM хэсэгт очих боломжтойг анхаарна уу.

5. ХАСУМ хэрхэн баталгаажуулах вэ?+

Маягтын талбаруудыг бөглөсний дараа “Баталгаажуулалт” хэсэгт орж тэмдэглээд “Баталгаажуулах” товчийг дарна. Үүний дараа “Таны ХАСУМ амжилттай баталгаажлаа” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

6. ХАСУМ-ийн баталгааны хуудас хэрхэн хэвлэж авах вэ?+

Баталгаажуулсны дараа “ХАСУМ маягтаар хэвлэх” товчоор PDF татаж авч болно. Мөн шинээр гарч ирсэн “Баталгааны маягт” товчоор баталгааны хуудас татна.

7. ХАСХОМ хэрхэн баталгаажуулах вэ?+

Холбогдох талбаруудыг үнэн зөв бөглөсний дараа “ХАСХОМ харах” товчоор PDF татаж авч болно. Дараа нь “Баталгаажуулах” товчийг дарна. Албан тушаалын мэдээлэл хадгалагдаагүй бол баталгаажихгүй.

8. ХАСХОМ-ийн баталгааны маягт хэрхэн хэвлэх вэ?+

Мэдүүлгээ баталгаажуулсны дараа “Баталгааны маягт” хэсгийг сонгож PDF хэлбэрээр татна. Үүнийгээ хэвлэж гарын үсэг зурж ЭБАТ-д өгнө.

9. ХАСХОМ-т хэрхэн өөрчлөлт оруулах вэ?+

“ХАСХОМ жагсаалт”-ын “засварлах” товчоор орж мэдээллээ өөрчлөн хадгална. Энэ өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд хийж болно.

10. ХАСУМ-ийн баталгаажилт цуцлах+

Таны ХАСУМ-ийг цуцлах үйлдлийг тухайн байгууллагын ЭБАТ хийдэг тул ЭБАТ-д хандана.

11. ХАСХОМ-ийн баталгаажилт цуцлах+

ХАСХОМ-ийг цуцлах үйлдлийг тухайн байгууллагын ЭБАТ хийнэ. Хуулийн хугацаа өнгөрсний дараа цуцлах боломжгүй.

12. ХАСУМ үүсгэх+

Нэр дэвшсэн байгууллагын ЭБАТ ХАСУМ үүсгэх үйлдлийг системд хийдэг тул ЭБАТ-д хандана.

13. Шинээр томилогдсон, их хэмжээний өөрчлөлтөө мэдүүлэх ХАСХОМ хэрхэн үүсгэх вэ?+

Байгууллага хариуцсан ЭБАТ энэ үйлдлийг хийдэг тул тухайн албан тушаалтанд хандана.

14. Цахим системд алдаатай бүртгэгдсэн регистрийн дугаар, овог, нэрийг хэрхэн засварлах вэ?+

ЭБАТ-аар дамжуулан баримт бичгийн зураг, хүсэлтийг цахимаар илгээж засварлуулна.

15. ХАСХОМ-т албан тушаал хэрхэн оруулах вэ?+

“Албан тушаал” цонхонд 3-4 үсэг бичихэд тохирох нэрс гарч ирнэ. “Газар, хэлтэс” нэрийг гараас бүрэн бичнэ.

16. ХАСУМ, ХАСХОМ-ийг хэнд гаргаж өгөх вэ?+

ХАСУМ – нэр дэвшсэн байгууллагын ЭБАТ-д, ХАСХОМ – таныг томилсон байгууллагын ЭБАТ-д гаргана.

17. ХАСУМ-ийн хариу хэзээ гардаг вэ?+

АТГ албан бичгээр хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан томилох байгууллагад хариу илгээдэг.

18. Хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсныг хэрхэн мэдүүлэх вэ?+

Өөрчлөлт 198 сая төгрөгөөс дээш бол харьяа ЭБАТ-д мэдэгдэж системд зөвхөн өөрчлөгдсөн хэсгийг баталгаажуулна. Гэр бүлийн гишүүдийн өөрчлөлт мөн адил мэдээлэгдэнэ.

19. ЭБАТ нээсэн ХАСУМ, ХАСХОМ мэдүүлэг гаргагчид харагдахгүй бол яах вэ?+

Ихэвчлэн овог, нэр, регистрийн мэдээлэл буруу бүртгэгдсэнээс шалтгаалдаг тул ЭБАТ-д хандаж мэдээллээ засварлуулна.

20. Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарыг хэрхэн гаргаж, шийдвэрлүүлэх вэ?+

Ашиг сонирхлын зөрчил үүссэн үед мэдэгдэл, тайлбар гаргана. Маягтыг www.iaac.mn сайтаас татаж авч бөглөж, томилох эрх бүхий албан тушаалтанд гаргана.

21. ХАСУМ, ХАСХОМ гаргах явцад зарим талбар идэвхгүй байвал яах вэ?+

Системд тодорхой хугацаанд үйлдэл хийгдээгүй бол холболт салсан байж болох тул дахин нэвтрэх шаардлагатай.


Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих