6 сарын 30, 2022         14

“Шударга ёс” сэтгүүл. 2022/1 (23)

“Шударга ёс” онол, арга зүйн цуврал сэтгүүл нь 2009 онд анх хэвлэгдэж олны хүртээл болсон. Тус сэтгүүл нь авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх сэдвээр бичигдсэн эрдэмтэн судлаачид, Авлигатай тэмцэх газар болон төрийн бусад байгууллагын судлаач албан хаагчид, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, оюутан залуусын судалгааны ажлын үр дүнг хэвлэн нийтэлж, олон нийтэд түгээдэг. 2022 онд бид цувралаар хэвлэгддэг хэвлэлийн олон улсын стандарт дугаар (ISSN 2791-3619) авсан. Сэтгүүлийн дугаарууд байгууллагын www.iaac.mn сайт дээр байршдаг боловч энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг судлаачдад илүү ойр дөхөм болгох үүднээс www.legaldata.mn сайтад байршуулж, үнэ төлбөргүйгээр татаж авах, ашиглах боломжтой болсон. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, үйл ажиллагаа, сайн туршлага болон судалгааны арга зүй, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэгдсэн нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, онол-арга зүйн бүтээлийг нийтэлж, олны хүртээл болгож, хууль зүйн шинжлэх ухааны ололтыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд иргэд, олон нийтийн авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэхэд оршино. Сэтгүүлд судалгаа, шинжилгээний ажлынхаа үр дүнг нийтлүүлэхээс гадна санал, дүгнэлт, шүүмж ирүүлэх нь бидэнд маш их хэрэгтэй байгааг дурдмаар байна. Энэ нь зөвхөн сэтгүүлд төдийгүй авлигатай тэмцэх үйлсэд чухал хувь нэмэр болно гэдэгт Та итгэлтэй байж болно.


Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих