АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Судалгаа, шинжилгээ

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХҮРЭЭНД


1. Шударга байдлын үнэлгээний судалгаа

1.1 Шударга байдлын үнэлгээний үндэслэл

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.

1.2 Шударга байдлын үнэлгээний зорилго, зорилт

Шударга байдлын үнэлгээний судалгааны асуулга, зааврын дагуу мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлд үндэслэн тооцооллыг хийж, тайланг боловсруулан үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг гүйцэтгэх нь энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго байсан.

Үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:

  • Шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах
  • Тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох
  • Үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар төрийн байгууллагын зүгээс үнэлгээний үр дүнг сайжруулах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах санал, санаачилга өрнүүлэх, эрмэлзлийг бий болгох

1.3 Шударга байдлын үнэлгээний бүтэц

Шударга байдлын үнэлгээ гэж тухайн байгууллагын ГШБҮ, ДШБҮ, БОҮ-ний нийт 62 дэд үзүүлэлтэд тулгуурласан үнэлгээ юм. Үүнд:

  • ГШБҮ гэж тухайн байгууллагын шударга байдалд үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн өгч буй үнэлгээг;
  • ДШБҮ гэж тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын зүгээс байгууллагынхаа талаар өгч буй үнэлгээг;
  • БОҮ гэж тухайн байгууллагын шударга байдлын талаарх бодлого боловсруулах, төлөвлөх үе шатанд оролцогчдын өгсөн үнэлгээг тус тус ойлгоно.

1.4 Үнэлгээний утга

Шударга байдлын үнэлгээг 0-100 хүртэлх оноогоор гаргах бөгөөд үнэлгээний утга 100-тай тэнцүү бол хамгийн шударгыг илэрхийлнэ.

1.5 Шударга байдлын үнэлгээний арга зүйн загвар

Шударга байдлын үнэлгээг дараах зурагт харуулсан арга зүйн загварын дагуу гүйцэтгэсэн болно.

iaac

Судалгааны тайлан 2023 2022 2021 2020
2019 2018 2017 2016
2015 2014 2013 2012

2. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа

2.1 Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааны үндэслэл

Авлигатай тэмцэх газар нь 2008 оноос хойш жил тутам “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г зохион байгуулж үр дүнг Мянганы хөгжлийн 9 дэх зорилтын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгох, хэвшүүлэх” 24 дүгээр зорилтын хэрэгжилтийг үнэлж дүгнэх нэг шалгуур болгож ирсэн.

2.2 Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааны зорилго, зорилт

Судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд мэдээллийн чухал их сурвалж болдог. 2017 он хүртэл улс төр болон шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийг нэг судалгааны хүрээнд судалж, нэгтгэсэн тайланг гаргаж байсан бол  2018 оноос хоёр хүрээг тусад нь авч үзэн судалгааг гүйцэтгэж байна.

2.3 Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааны бүтэц

Судалгааны хүрээнд дараах зорилтыг тавьж зохион байгуулдаг. Үүнд:

  • ✔ Авлигын талаарх төсөөлөл, хандлага, шалтгааныг тодруулах
  • ✔ Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигад автагдсан байдал, цар хүрээ, авлигын хэлбэрийг авч үзэх
  • ✔ Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын шалтгаан, нөхцөл түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулах
  • ✔ Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын хэмжээ, түүний хор уршиг, үр дагаврыг гаргах
  • ✔ Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигатай тэмцэх үйл ажиллагааг үнэлүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулах зэрэг болно

2.4 Үнэлгээний утга

Шинжээчдээр асуулт бүрийг “1-ээс 5” гэсэн баллаар үнэлүүлэн тооцоолсон. Баллын үнэлгээ буурах тусам эерэг утгыг илэрхийлж байгаа бол баллын үнэлгээ өсөх тусам сөрөг утгыг илэрхийлдэг.

Судалгааны тайлан

I. Улс төрийн хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа

  • 2023 он
  • 2022 он

II. Хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа

  • 2023 он
  • 2022 он
Судалгааны тайлан 2023 2022 2021 2020
2019 2018 2017 2016
2015 2014 2013 2011

3. Хүүхдийн шударга байдал үнэлгээ

3.1 Судалгааны зорилго:

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шударга байдлын түвшин, түүний дэд үзүүлэлтболох ёс зүй, ёс суртахуун, төлөвшил, мөн хууль сахих болон авлигыг үл тэвчих чадвар, хандлага ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтооход энэхүү судалгааны зорилго оршино.

  • ХҮҮХДИЙН ЁС ЗҮЙ, ЁС СУРТАХУУНЫ ДЭД ҮЗҮҮЛЭЛТ: Хүүхдийн ёс зүй, ёс суртахууныг насны онцлогт тохирсон асуултаар тогтоох дэд үзүүлэлт ба уг дэд үзүүлэлт нь хүүхдийн ёс суртахууны хэм хэмжээг илэрхийлнэ.
  • ХҮҮХДИЙН ЗӨВ ТӨЛӨВШИЛТИЙН ДЭД ҮЗҮҮЛЭЛТ: Хүүхдийн зөв хүмүүжлийн төлөвшилтийг насны онцлогт тохирсон асуултаар тогтоох дэд үзүүлэлт ба хүүхэд зөв бурууг ялгаж буйг илэрхийлнэ.
  • ХҮҮХДИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, ХУУЛЬ САХИХ БАЙДЛЫН ДЭД ҮЗҮҮЛЭЛТ: Хүүхдийн хууль тогтоомж сахин биелүүлэх байдлыг насны онцлогт тохирсон асуултаар тогтоох дэд үзүүлэлт ба хэрхэн хүүхэд өөрийгөө хянаж нийгмийн тогтсон эрх зүйн хэм хэмжээг сахиж буйг илэрхийлнэ.
  • ХҮҮХДИЙН АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ ДЭД ҮЗҮҮЛЭЛТ: Хүүхдийн насны онцлогт тохирсон асуултаар авлигын тохиолдлыг тэвчих байдлыг тогтоох дэд үзүүлэлт ба хүүхдийн авлигыг үл тэвчих чадварыг илэрхийлнэ.

3.2 Судалгааны хамрах хүрээ:

Судалгаанд улсын хэмжээний төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 дугаар ангийн сурагч, тэдгээрийн эцэг эх, багш, сургуулийн албан хаагч нарыг хамруулдаг.

3.3 Үнэлгээний утга:

Хүүхдийн шударга байдлын үнэлгээг 1-5 хүртэлх оноогоор гаргах бөгөөд үнэлгээ 5 руу дөхөх тусам хүүхдийн шударга байдал өндөр байгааг илэрхийлнэ.

Судалгааны тайлан 2023 2022 2021 2020
2019 2018 2017 2016
2015 2014 2013 2011

4. Авлигын эрсдэлийн үнэлгээ

I. Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ


5. Авлигын төсөөллийн индекс

I. Авлигын төсөөллийн индексийн 2023 оны үр дүн


6. Чиг үүргийн хүрээнд холбогдох бусад судалгаа, дүн шинжилгээний ажил

  • Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа
  • Авлигын нөхцөл байдлын судалгаа
  • Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй соёлтой нийцсэн, зорилтот бүлэгт тохирсон соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох судалгаа
  • Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад иж бүрэн шинжилгээ хийх судалгааны ажлын үр дүн
  • “Түгээмэл үйлдэгддэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгаа”

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Contact Us