Авлигатай тэмцэх газрын үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байдаг бөгөөд тус хэлтэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчлагдсан дараах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг.
Одоогийн байдлаар 28 мөрдөгч улсын хэмжээний авлигын болон цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өндөр ачаалалтай ажиллаж байна.