Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсрол, эрүүл мэнд, барилга зэрэг салбарын 6 байгууллагад ажиллалаа.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 277 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 117 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 160 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь АНУ-ын Засгийн газар, Төрийн Департаментийн дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-тай хамтран “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3sOz22O холбоосноос авна уу.
влигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 228 дуудлага хүлээн авчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, “Монгол шуудан” ХК болон Хүүхдийн төлөө сан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсролын зээлийн санд ажиллалаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 36 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх сургалтад идэвхтэй оролцсон боловсролын салбар болон төрийн байгууллагын төлөөлөл бүхий 11 хүнд гэрчилгээ олгов.