Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэдэг заалтыг намын хөтөлбөртөө батлаад Улсын дээд шүүхээр батлуулсан.
Дахин хэлье. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, мөрдөгч нарын хувьд хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас таны асуултад дурдаад байгаа мэдээллийг өгөх боломжгүй.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатартай шударга ёс, үнэт зүйл, хүүхдийн шударга байдлын талаар ярилцлаа.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.
Хэн нэгнийг ажлаас халсан нь хууль бус гэж шүүх тогтооход халагдсан ажилтанд учирсан нөхөн төлбөрийг шийдвэр гаргасан дарга төлөх хуультай. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байна. АТГ сүүлийн 3 жилийн тоо баримтыг сөхөж үзэхэд, нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргуулсан байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.
Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна хэмээн АТГ-аас үзжээ. Тиймээс цаашдаа Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлахаар болсон байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.
-Жилийн хугацаанд гурван тэрбумын орлого олсон компани байна-
АТГ-т жил бүр ХОМ-ээ гаргадаг мэдүүлэг гаргагчдын дунд сүүлийн жилүүдэд орлого нь хэт өссөн болон давтамжтай өсч байгаа тохиолдлууд ажиглагдах болжээ. 800 саяас гурван тэрбум хүртлэх өссөн мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг тус газрынхан нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн хийгддэг тухай ярихаас өмнө авлигын гэмт хэрэг ямар онцлогтой талаар хэдүүлээ эхлээд ойлгоё.
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт оролцож “Хууль шударга ёс” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатартай ярилцсан юм. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.
УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа дөхсөн энэ өдрүүдэд холбогдох газрууд дор бүрнээ бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хүлээн авч хянаад хуульд нийцээгүй гэж үзсэнээ буцаасан. Ингэснээр ажлын тав хоногийн дотор зарим нам мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэх үүрэг хүлээгээд байна.