Саяхны нэгэн өдөр УИХ-ын дэргэдэх байгууллагуудын дарга нар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллагын нэг юм.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд 22 байгууллагын 453 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав.
-Улсын хэмжээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн албан ёсны дүн мэдээг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Энэ жил хуулийн хугацаанд хичнээн хүн мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бэ?
-Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж төрийн захиргааны болон нутгийн захиргааны 109 байгууллагаас ирүүлсэн тайлан, бүртгэлийг нэгтгэж албан ёсны дүн мэдээг гаргалаа.
Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүртгэлийн ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс зарим зүйлийг тодруулав.
-Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болсон. Энэ нь танай ажлыг их хөнгөвчилж байгаа юу?
-Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг албан тушаалтнуудаас 2013 оноос цахим хэлбэрээр авч эхэлсэн.
Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтнууд төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагуудад ажилладаг бөгөөд тэдгээрийг эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ хэмээн нэрлэдэг юм. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан семинарын үеэр Сүхбаатар, Дорнод аймгийн, мөн Зам тээврийн яамны ЭБАТ-уудтай ярилцав.
Эдийн засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ болон Төв Азийн Авлигын эсрэг хэлтсийн Авлигын эсрэг сүлжээний зохицуулагч Ольга Савраны Bloomberg телевизийн студид өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.
Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурийн асуудлаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. УИХ-аар баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон одоо хэлэлцэж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн талаар Авлигатай тэмцэх газрын байр суурийг түүнээс сонирхов.
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэр Г.Уянгын эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан шалгах явцдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцав.
-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Энэ нээлттэй сонсголд Авлигатай тэмцэх газар ямар байр суурьтай оролцов?
-Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг байхгүй боловч ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус шийдвэр ялангуяа томилгооны асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирдэг. Манай хэлтсийн чиг үүрэгт хамаатай өргөдөл, гомдлын 23 хувь нь зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй томилгооны талаар байна гээд бод доо.