Нийгмийн сайн сайханд зориулагдах ёстой хөрөнгийг гадаад руу гаргаж нуусан үйлдлийг илрүүлж, ямар шат дамжлага туулан, цаг хугацаа зарцуулан буцааж авчирдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.
Авлигын улмаас учирсан хохирол яагаад ийм их дүнгээр хэмжигдэж байгаа юм бэ гэх энэ асуулт яг одоо танд орж ирж байгаа байх. Бүр илүү шулуухнаар АТГ байхад авлига яагаад буурахгүй байгаа юм гэх асуулт тавьмаар байгаа байх. Үүнд нэг л хариулт байна. АТГ байгаагүй бол ийм хэмжээний хохирлын дүнтэй авлигын гэмт хэргүүд илрэхгүй байх байсан байна шүү. Та сайн хар. Би ч бас дутуу л харж байсан.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Энэ 5 их наяд төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд 374 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх хөрөнгө хөдлөх болон орон сууц, автомашин тоног төхөөрөмж зэрэг 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилсэн байна. Ерөнхийдөө нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.
Оффшор бүсээр дамжуулан мөнгө угаах замаар Лондон хотын төвд 4 өрөө үл хөдлөх хөрөнгө болгосныг АТГ илрүүлээд, уг хулгайлагдсан хөрөнгийг буцааж улсын өмчлөлд авчирсан
Уг хэрэгт холбоотойгоор 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийж, нэр бүхий 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор үргэлжилж байна.
Ингээд АТГ сүүлийн жилүүдэд гадаадын хууль сахиулах байгууллагууд, Интерпол, Эгмонт, Старын сүлжээ зэрэгтэй хамтын ажиллагаагаа сайжруулахад анхаарснаар авлигачдын гадаадад нуусан, тэнд худалдан авсан хөрөнгийг буцаан авчрах, хохирлыг нь төлүүлсэн үзүүлэлт сайжирчээ.
ANTI-СORRUPTION REPORT MONGOLIA H1 2022
Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.
Бид бол саналаа гаргана. Прокурорын байгууллага УИХ-д тухайн саналыг уламжлах эсэх нь Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар түдгэлзүүлэх эсэх асуудал нь бас УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Шударга ёсонд харш, шударга ёсыг алдагдуулсан халдашгүй байдал гэж байж болохгүй.