card

Ном, гарын авлага

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” илтгэлүүдийн эмхэтгэл

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” илтгэлүүдийн эмхэтгэл

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” илтгэлүүдийн эмхэтгэл

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар: 2021 оны эхний хагас жилд

Авлигатай тэмцэх газар: 2021 оны эхний хагас жилд

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэм жээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулдаг. 2021 оны эхний хагас жилд Авлигатай тэмцэх газраас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тоймлон танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭВ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Дэлгэрэнгүй
“Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлага

“Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлага

Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарыг авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг манлайлан оролцох чиглэлээр хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй сахин биелүүлэхэд арга зүйн зөвлөмж үзүүлэх зорилгоор “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлагыг бэлтгэн хэвлүүлэв.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг НҮБ-ын конвенц

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлэх, дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах”, мөн “НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах” зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус конвенцийг Монгол хэлнээ хэвлэн гаргалаа.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Танаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Танаа

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Улсын Их Хурлаас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын гишүүний хувьд төсвийн хариуцлага, сахилга батыг сахиулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, салбарын албан хаагчдын сонирхлын зөрчлийг зохицуулах зэрэг амаргүй ажлуудыг эхлүүлж буй энэ хариуцлагатай мөчид Таны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 оны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТАНАА гарын авлага

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТАНАА гарын авлага

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль өндөрлөж, эрхэм гишүүн Таны гарт төрийн хууль тогтоох эрх мэдлийн жолоо шилжин ирлээ. 

Дэлгэрэнгүй
Албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхтгэл-2014 он (I боть)

Албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхтгэл-2014 он (I боть)

Энэхүү эмхтгэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгасан авлигын гэмт хэргийн 40 шийдвэр багтсан бөгөөд хууль хэрэглээний болон практик ач холбогдлыг харгалзан анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг багтааснаараа онцлог юм.

Дэлгэрэнгүй

"Шударга байдал ба олон нийтийн итгэл" эмхтгэл

Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд шүүх эрх мэдлийн болон хууль зүйн салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагч, өмгөөлөгч, багш-судлаачид оролцож, өнөөгийн бодит нөхцөл, цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлснийг эмхтгэн олны хүртээл болгож байна.

Дэлгэрэнгүй
Албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхтгэл-2014 он (II боть)

Албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхтгэл-2014 он (II боть)

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэргийн шийдвэрийг цувралаар олон нийтэд хүргэхээр знэ удаад 2014 онд шийдвэрлэгдсэн албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрүүдийг эмхтгэн толилуулж байна.

Дэлгэрэнгүй