card

Ном, гарын авлага

"Бодлогын түвшний авлига" ойлголт, дэлхийн хандлага

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2013 оны 4 сарын 27-28-нд Улаанбаатар хотод болж, нэг салбар хуралдаанаараа “Авлигаас сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд эмэгтэйчүүдийн оролцоо: олон улсын болон Монголын туршлагаас суралцах зүйлс” гэсэн асуудлыг хэлэлцэхэд оролцсон маань нийгэмд бугшсан аливаа авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд эмэгтэйчүүд манлайлан оролцох ёстой юм байна гэсэн гүн сэтгэгдлийг үлдээсэн юм. 

Дэлгэрэнгүй
“Сайн засаглалын төлөөх сайн туршлага” гарын авлага

“Сайн засаглалын төлөөх сайн туршлага” гарын авлага

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Мерси Кор Олон Улсын Байгууллагын хэрэгжүүлж буй “Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” (APPEAL) төсөлтэй хамтран сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны сайн туршлага, сургамжуудыг нэгтгэн тодорхойлж, “Сайн засаглалын төлөөх сайн туршлага” гарын авлагыг эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна.

Дэлгэрэнгүй
Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн таниулах ажлын гарын авлага

Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн таниулах ажлын гарын авлага

Жирийн иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас шударга бөгөөд өндөр тогтоосон хэм хэмжээнд стандартад нийцсэн үйлчилгээг хүсэн хүлээдэг. Төрийн албан хаагч нь нэг талаас төрийн, нөгөө талаас иргэдийн итгэлийг хүлээх болдог. Иймээс төрийн албан тушаалтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлийн олон хэлбэрүүдээс ангид байлгах асуудал нэн тулгамдсан асуудлын нэг байсаар байна.

Дэлгэрэнгүй
“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”-ыг боловсруулан танд хүргэж байна. Энэхүү гарын авлагыг авлигын эсрэг хууль тогтоомж болох Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон эдгээр хуулийн хүрээнд гарсан холбогдох дүрэм, журмын хүрээнд боловсруулсан.

Дэлгэрэнгүй
“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Сургагч багшийн гарын авлага”

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Сургагч багшийн гарын авлага”

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Сургагч багшийн гарын авлага”-ыг боловсруулан танд хүргэж байна. Энэхүү гарын авлагыг авлигын эсрэг хууль тогтоомж болох Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон эдгээр хуулийн хүрээнд гарсан холбогдох дүрэм, журмын хүрээнд боловсруулсан.

Дэлгэрэнгүй

"Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй ил тод байдал" мониторингийн 1-р шатны тайлан

Ардчилсан засаглалын гол шалгуур үзүүлэлт нь: “Тухайн улсын төрийн байгуулал хэр ардчилсан байна вэ?” гэсэн энгийн боловч маш тодорхой асуудал байдаг. Үүнийг хангах гол механизм нь төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдал бөгөөд нээлттэй мэдээлэл бол сайн засаглалын суурь, ардчилсан нийгмийн амин сүнс юм.

Дэлгэрэнгүй
Ашиг сонирхлын зөрчлийн хууль

Ашиг сонирхлын зөрчлийн хууль

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль "100 асуулт, хариулт" Та ЭНД ДАРЖ үзнэ үү!

Дэлгэрэнгүй