Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 195 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 838 удаа, гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авах, 1274 материал холбогдох байгууллагаас гаргуулан авсан байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжлэн явагдаж байна.
Уг хэрэгт холбоотойгоор 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийж, нэр бүхий 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор үргэлжилж байна.
Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.
Энэ бол бодит бус, худал ташаа мэдээлэл байна. АТГ-т одоогоор Улсын Ерөнхий прокурортой холбоотой шалгагдаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Эрүүгийн хариуцлага буюу ял нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулд нийцэж байвал цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго хангагдана.
Мэдээлэлд дурдсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах ажиллагаа явуулдаг. Санхүүгийн бичиг баримт гаргуулах, тухайн үйл явдлыг мэдэх гэрчүүдтэй уулзах мэдүүлэг авах зэргээр бодит үнэнийг тогтооно.
Уг мэдүүлгийн дотор хувь хүний нууцад хамаарах мэдээлэл багтаж байдаг тул ХАСХОМ-ийг дэлгэрэнгүй байдлаар зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон шүүх, прокурор, цагдаа, тагнуулын болон бусад эрх бүхий төрийн байгууллагад гагцхүү хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэгтэй танилцаж, мэдээлэл авч болохоор зохицуулсан.
ХАСХОМ-ийн тогтолцооны хүрээнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ХАСХОМ-ийн маягтыг шинэчлэх, мэдүүлэг гаргагчдын хүрээг оновчтой тогтоох, цахим системээ хөгжүүлэх ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
2021 онд нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар оффшор бүсээр дамжиж үйлдэгдсэн хэргүүдийн 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн.
Цахим системд тухайн албан тушаалтны гаргасан мэдүүлэг он дарааллаар байршиж байгаа болохоор хяналт тавих, мэдээлэл олж авахад хялбар.