НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Авлигыг мэдээлэх механизмыг боловсронгуй болгох нь” төсөл "Авлигын талаар мэдээлэх системийн үнэлгээ хийх" үйлчилгээ үзүүлэх саналаа ирүүлэхийг урьж байна.
"Авлигын судалгаа" цуврал эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 онд зохион байгуулах удирдамж
Бидний төслийн хүрээнд хийгдэж байгаа стратеги төлөвлөгөөний төсөл нь цар тахал түүний дараах жилүүдийг хамарч байгаа онцлогтой учраас, цар тахал нь авлигад хэрхэн нөлөөлж байгаа талаар мөн харгалзан үзэх нь зүйтэй.
Шинжээчдийн төсөөллийн судалгааны хүрээнд хийгдсэн чанарын судалгаагаар авлигын цар хүрээ сүүлийн нэг жилд хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулсан юм. Чингэхэд судалгаанд хамрагдсан шинжээчдийн 40 хувь нь авлигын цар хүрээ, түүний нөхцөл байдал «нэмэгдсэн» хэмээн үнэлсэн. Харин 35 хувь нь «хэвэндээ», 20 хувь нь «буурсан» гэж тус тус үнэлсэн. Энэ нь авлигын цар хүрээ, түүний нөхцөл байдал сүүлийн нэг жилд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхой харуулж буй үзэгдэл юм.
“Улс төрийн хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г нийгмийн эмпирик судалгааны тоон болон чанарын судалгааны аргаар хийж явуулсан. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, бодлогын судалгаа, олон нийтийн санал бодлын судалгаа, бизнесийн салбар, иргэдийн төлөөллөөс оролцуулан нийт 62 шинжээчийг хамруулсан.
Судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд мэдээллийн чухал их сурвалж болох учиртай.
2017 он хүртэл улс төр болон шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийг нэг судалгааны хүрээнд судалж, нэгтгэсэн тайланг гаргаж байсан бол 2018 оноос эхлэн тус хоёр хүрээг тусад буюу «Улс төрийн хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа» болон «Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн авлигын талаарх төсөөллийн судалгаа» хэмээн нь авч үзэж, тайланг гаргадаг болсон юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шударга байдлын түвшин, түүний дэд үзүүлэлт болох ёс зүй, ёс суртахуун, төлөвшил, мөн хууль сахих болон авлигыг үл тэвчих чадвар, хандлага ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтооход энэхүү судалгааны зорилго оршино.
Бид “Авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ба авлигын түвшин ямар хамааралтай вэ?” гэсэн асуултад хариулт хайх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэсэн болно. Судалгаанд авлигын гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэр болох хахууль авах, хахууль өгөх болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг авч үзэв. Ингэхдээ улсуудыг АТИ-ийн оноогоор нь (10-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-89) бүлэглэж, тэдгээрт харьцах ялын хэмжээний дундаж хандлагыг гаргасан.
Уг судалгаагаар 2004 оноос хойш Тавантолгойн орд газар дахь уурхайн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй шороон замууд ихсэж, Цогтцэций сумын төвийн орчим болон уурхайгаас Монгол Улс, БНХАУ-ын хил хүртэлх зам дагуу асар их хэмжээний хөрсний элэгдэл, эвдрэл үүсгэсэн болохыг онцолжээ.