card

Судалгаа шинжилгээ

Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2020 оны судалгааны тайлан

Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2020 оны судалгааны тайлан

Судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд мэдээллийн чухал их сурвалж болох учиртай.

Дэлгэрэнгүй
Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл-2021 он

Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл-2021 он

2017 он хүртэл улс төр болон шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийг нэг судалгааны хүрээнд судалж, нэгтгэсэн тайланг гаргаж байсан бол 2018 оноос  эхлэн тус хоёр хүрээг тусад буюу «Улс төрийн хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа» болон «Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн авлигын талаарх төсөөллийн судалгаа» хэмээн нь авч үзэж, тайланг гаргадаг болсон юм. 

Дэлгэрэнгүй
Хүүхдийн шударга байдал 2022 оны судалгаа

Хүүхдийн шударга байдал 2022 оны судалгаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шударга байдлын түвшин, түүний дэд үзүүлэлт болох ёс зүй, ёс суртахуун, төлөвшил, мөн хууль сахих болон авлигыг үл тэвчих чадвар, хандлага ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтооход энэхүү судалгааны зорилго оршино.

Дэлгэрэнгүй
Гадаад улс орнуудын авлигын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн төрөл, хэмжээний талаарх харьцуулсан судалгаа

Гадаад улс орнуудын авлигын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн төрөл, хэмжээний талаарх харьцуулсан судалгаа

Бид “Авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ба авлигын түвшин ямар хамааралтай вэ?” гэсэн асуултад хариулт хайх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэсэн болно. Судалгаанд авлигын гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэр болох хахууль авах, хахууль өгөх болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг авч үзэв. Ингэхдээ улсуудыг АТИ-ийн оноогоор нь (10-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-89) бүлэглэж, тэдгээрт харьцах ялын хэмжээний дундаж хандлагыг гаргасан.

Дэлгэрэнгүй
Гашуунсухайтын төмөр замын Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааны тайлан

Гашуунсухайтын төмөр замын Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааны тайлан

Уг судалгаагаар 2004 оноос хойш Тавантолгойн орд газар дахь уурхайн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй шороон замууд ихсэж, Цогтцэций сумын төвийн орчим болон уурхайгаас Монгол Улс, БНХАУ-ын хил хүртэлх зам дагуу асар их хэмжээний хөрсний элэгдэл, эвдрэл үүсгэсэн болохыг онцолжээ. 

Дэлгэрэнгүй
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийг боловсронгуй  болгох хэрэгцээ шаардлагын тухай

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын тухай

Манай улсад авлига гарч болох нөхцөл боломжийг бүрдүүлсэн, хүнд суртал, чирэгдэл учруулсан, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон, хуулиар тусгай эрх олгоогүй байхад эрх зүйн акт батлан мөрдүүлсэн зэрэг хууль тогтоомжид нийцээгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдлүүд гарсаар байна. Үүнээс сэргийлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад шинжилгээ хийж, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл өндөр салбарт урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигын эсрэг стратеги, санаачилгыг тодорхойлох, хянан засахад анхаарах асуудал байгааг судлан гаргаж ирэх нь энэхүү судалгааны зорилго болно. 

Дэлгэрэнгүй
ХАСХОМ мэдүүлэгчдээс авсан судалгааны тайлан

ХАСХОМ мэдүүлэгчдээс авсан судалгааны тайлан

Судалгааны мэдээллийг цуглуулахдаа онлайн судалгааны цахим хуудас SURVEYMONKEY ашигласан бөгөөд судалгаанд ХАСХОМ-ээ гаргадаг 4800 албан тушаалтан хамрагдлаа. Судалгаагаар мэдүүлэг гаргагчдаас хөрөнгө, орлогын мэдүүлгийн системийн ил тод байдал болон ХАСХОМ-ээ мэдүүлэхэд учирч буй бэрхшээл, төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, авлигыг мэдээлэхэд бэлэн байдал болон мэдээлэхгүй байгаагийн шалтгаан, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл цуглуулав. Цуглуулсан мэдээллийг тухайн албан тушаалтны ХАСХОМ-ын бусад мэдээлэлтэй уялдуулан дүн шинжилгээ хийхэд ашигласан болно.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургуулийн сурагчид, эцэг, эх асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн 2020, 2022 оны харьцуулсан судалгаа

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургуулийн сурагчид, эцэг, эх асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн 2020, 2022 оны харьцуулсан судалгаа

Бангладеш Улсын эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургууль”-ийн сурагчдын шударга байдлыг үнэлэх судалгааг 2020 онд зохион байгуулж байсан билээ. Дээрх хөтөлбөрийг сурагчдад шударга ёсны боловсрол, үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд 2 жилийн хугацаанд уг хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэхээр 2022 онд уг судалгааг дахин зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургуулийн сурагчид, эцэг эхчүүдийн судалгаа 2020 он

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургуулийн сурагчид, эцэг эхчүүдийн судалгаа 2020 он

Бангладеш Улсын эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургууль”-ийн сурагчид, эцэг, эхчүүдийн шударга байдлыг үнэлэх судалгааны мэдээллийг “Survey monkey” цахим программ цуглуулан, үр дүнг нэгтгэлээ. Хүүхдийн шударга байдлын судалгааг АТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны асуулгын дагуу явуулсан бол эцэг, эхчүүдийн шударга байдлын судалгааг тусгай асуулга боловсруулан мэдээллийг цуглуулсан. Судалгаанд “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургууль”-ийн 6-12 дугаар ангийн нийт 1226 сурагч, 1-12 дугаар ангийн нийт 2261 эцэг, эх хамрагдсан.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын авлигын төсөөллийн  индекс

Монгол Улсын авлигын төсөөллийн индекс

Авлигатай тэмцэх газарт энэ төрлийн судалгааны арга зүй, программ хангамжийг нэвтрүүлэх, авлигын цар хүрээ, авлигын төсөөллийн индексийн тооцоолол, авлигын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, харилцан хамаарлыг математик загварчлалын аргаар тодорхойлох ажлын эхлэл нь “Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг системийн динамик арга зүйгээр тооцох нь”-ийн судалгааны загвар юм. Систем динамикийн загварчлалыг Авлигатай тэмцэх газрын судалгаа, шинжилгээний ажилд нэвтрүүлснээр тодорхой нутаг дэвсгэр болон салбарт үйлдэгдсэн авлигын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон авлигын цар хүрээ цаашид өсөх, буурах эрсдэлийг бодитой үнэлж дүгнэх боломж бүрдэнэ.

Дэлгэрэнгүй