Монгол Улсын төлөөлөгчид БНКУ-ын Санхүүгийн хяналтын албаны төлөөлөгчидтэй уулзаж авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр, мөн БНХАУ-ын Үндэсний хяналтын хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар “нүүрсний” гэх хэрэгт хамтран дэмжлэг үзүүлж ажиллах, авлигатай тэмцэх сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо.
Элчин сайд Кобаяаши Хироюки Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.
Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Тус байгууллагаас эрхлэн гаргасан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг Авлигатай тэмцэх газраас 2018 онд монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлж, манай улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хүртээл болгоод байна.
Эрхэмсэг хатагтай Узра Зеяа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлд ихээхэн үр дүнтэй ажиллаж байгааг магтан сайшааж, Монгол Улсын ардчилал, эрх чөлөөг бататгаж урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд авлигатай тэмцэх ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг дурдаж энэ хүрээнд Авлигатай тэмцэх газартай бүхий л салбарт тогтвортой хамтран ажиллахыг илэрхийлэв.
Элчин сайд Сингх Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгаа илэрхийлж, Монгол Улсад ардчилсан шударга ёс тогтоох, нийгмийг эрүүлжүүлж, авлигыг бууруулахад өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаан магтав.
Жилийн бүгд хурлын үеэр болсон сургалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ж.Болорчимэг нь 12,2 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг АНУ, Латви зэрэг улсаас буцаан авчирсан Монгол Улсын сайн туршлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлснийг гишүүн орны төлөөлөгчид сайшаав.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг сүлжээнээс хэрэгжүүлдэг үнэлгээний ажилд Монгол Улсын үндэсний зохицуулагчаар ажилладаг.
Тус хурлын хүрэнд зохион байгуулагдсан “Хөрөнгө буцаах ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд Авлигатай тэмцэх газрын дэд дарга Монгол Улсаас гадаад улсад гарсан авлигын гаралтай хөрөнгө орлогыг буцаан авчрах чиглэлээр сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, түүнд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын оруулсан хувь нэмрийн талаар оролцогч улсуудын төлөөлөгчдийн өмнө илтгэл тавив.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын мэргэжилтнүүд болох Найжел Марк Бартлет, Жонатан Паo Бэнтон нар “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт ахисан түвшний цахим сургалтыг анхан шатны сургалтын сертификатыг хангасан мөрдөгчдөд зориулан 2020 оны 4 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.