Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Авлига хүний эрхэд үзүүлэх үр нөлөө” сэдвээр үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авах, олон нийтэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Авлига ба жендерийн асуудлаар судалгаа хийх жендерийн судалгааны баг сонгон шалгаруулах зар
Энэ хүрээнд хоёр байгууллагын хооронд харилцан хүндэтгэлтэй хандах зарчимд үндэслэн иж бүрэн, тасралтгүй хамтын ажиллагааг хангах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэж байхаар тохиролцлоо.
Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцаагаар хэрэгжих “Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр (2019.10.18) Холидэй Инн зочид буудалд боллоо.
Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллах Санамж бичиг
Монголын Оюутны холбоотой хамтран ажиллах Санамж бичиг
Монголын Сурагчдын холбоотой хамтран ажиллах Санамж бичиг
Авлигатай тэмцэх газар “Монгол Улсын боловсролын салбарын ил тод, хариуцлагатай байдал” төслийг хэрэгжүүлэгч “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага болон “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран Монголын баруун, зүүн бүсийн аймгуудад боловсролын илүү сайн чанартай үйлчилгээ хүргэх, төсвийн болон худалдан авах ажиллагааны ил тод, үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог бэхжүүлэх зорилготой Төслийн багийг мэдээлэл, арга зүйгээр хангах үүрэгтэй хамтран ажиллахаар судалгааны ажлаа эхлүүлээд байна.