АТГ-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Ж.Болорчимэг Монгол Улсын АТГ-аас авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаан олгох чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлагыг хуваалцав.
Эрхэлсэн комиссар Г.Азжаргал байгууллагын болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо болон Олон улсын хар тамхи, хууль сахиулах товчоотой үр дүнтэй хамтран ажиллаж байгааг дурдав.
Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн, үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан /англи хэлээр/
Монгол Улсын төлөөлөгчид БНКУ-ын Санхүүгийн хяналтын албаны төлөөлөгчидтэй уулзаж авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр, мөн БНХАУ-ын Үндэсний хяналтын хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар “нүүрсний” гэх хэрэгт хамтран дэмжлэг үзүүлж ажиллах, авлигатай тэмцэх сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо.
Элчин сайд Кобаяаши Хироюки Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.
Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Тус байгууллагаас эрхлэн гаргасан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг Авлигатай тэмцэх газраас 2018 онд монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлж, манай улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хүртээл болгоод байна.
Эрхэмсэг хатагтай Узра Зеяа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлд ихээхэн үр дүнтэй ажиллаж байгааг магтан сайшааж, Монгол Улсын ардчилал, эрх чөлөөг бататгаж урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд авлигатай тэмцэх ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг дурдаж энэ хүрээнд Авлигатай тэмцэх газартай бүхий л салбарт тогтвортой хамтран ажиллахыг илэрхийлэв.
Элчин сайд Сингх Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгаа илэрхийлж, Монгол Улсад ардчилсан шударга ёс тогтоох, нийгмийг эрүүлжүүлж, авлигыг бууруулахад өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаан магтав.