Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.
Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарыг авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг манлайлан оролцох чиглэлээр хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй сахин биелүүлэхэд арга зүйн зөвлөмж үзүүлэх зорилгоор “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлагыг бэлтгэн хэвлүүлэв.
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг цахим сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газраас “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа.
Мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн дунд зурагт хуудас (постер)-ны уралдаан зарлаж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлэх, дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах”, мөн “НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах” зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус конвенцийг Монгол хэлнээ хэвлэн гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Улсын Их Хурлаас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын гишүүний хувьд төсвийн хариуцлага, сахилга батыг сахиулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, салбарын албан хаагчдын сонирхлын зөрчлийг зохицуулах зэрэг амаргүй ажлуудыг эхлүүлж буй энэ хариуцлагатай мөчид Таны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 оны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж байна.