2019 онд 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тооцуулав
/Шинэчилсэн 7 дахь хэвлэл/
2018 онд 41381 албан тушаалтан ХАСХОМ мэдүүлэв
Авлигын эсрэг сургалтын 2019 оны II улирлын хуваарь
Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд нийтийн албан тушаалтнуудад зориулсан “Авлигын эсрэг сургалт”-ын үйл ажиллагааг 2018 оны эхнээс эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд 71 удаагийн сургалтаар 5929 хүнийг хамруулсан байна.
Авлигатай тэмцэх газар, Монголын бизнесийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар хамтран “Монгол Улс дахь авлига ба бизнесийн ёс зүй, авлигын эсрэг хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан “Нэгдсэн сургалт”-ыг 2016 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” Цонжинболдогт Дэлхийн банкны 14,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Энэхүү нэгдсэн сургалтад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүрэгтэй 113 эрх бүхий албан тушаалтан оролцохоос 101 буюу 89,4 хувь нь оролцсон.