ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон боловсруулдаг улс орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлалаа.
Берлинд төвтэй Транспаренси Интернешнл олон улсын төрийн бус байгууллагаас дэлхийн 180 орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2019 оны дүнг гаргаж 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дэлхий нийтэд зарлав.
Транспэрэнси интернэшнл байгууллагаас Авлигын төсөөллийн индексийн 2018 оны үр дүнг өнөөдөр (2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр) зарлаад байна. Судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд эдгээр улс орнуудын 123 буюу 3-ны 2 нь “50”-иас доош оноо авсан байна (“100” оноо авбал авлигагүй, “0” оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог). Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.
Транспэрэнси интернэшнл байгууллагаас 23 дахь удаагийн буюу 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зарлав. Энэ оны судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулснаас гуравны хоёр нь “50”-иас доош оноо авсан байна (“100” оноо авбал авлигагүй, “0” оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог). Дэлхийн дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.