Авлигатай тэмцэх газарт энэ төрлийн судалгааны арга зүй, программ хангамжийг нэвтрүүлэх, авлигын цар хүрээ, авлигын төсөөллийн индексийн тооцоолол, авлигын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, харилцан хамаарлыг математик загварчлалын аргаар тодорхойлох ажлын эхлэл нь “Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг системийн динамик арга зүйгээр тооцох нь”-ийн судалгааны загвар юм. Систем динамикийн загварчлалыг Авлигатай тэмцэх газрын судалгаа, шинжилгээний ажилд нэвтрүүлснээр тодорхой нутаг дэвсгэр болон салбарт үйлдэгдсэн авлигын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон авлигын цар хүрээ цаашид өсөх, буурах эрсдэлийг бодитой үнэлж дүгнэх боломж бүрдэнэ.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн мэдээллийн сан, аргачлал бий болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах явдал юм.
Энэхүү судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монголчуудын ёс заншил, уламжлалд тулгуурласан ахуй, соёлыг харгалзан үзэж, улмаар орчин цагийн Монгол ахуй, соёл, монгол хүний зан төлөвт нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлоход оршино.
“Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын төмөр зам ТӨХК, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хийж, судалгааны дүнг судалгаанд хамрагдсан дээрх байгууллагуудад танилцуулах ажиллагааг зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2020, 2021 онд орчуулсан гадаад мэдээ, нийтлэлийн эмхэтгэл
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас дотоод үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлын бүтээмжийг ахиулах зорилгоор хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд тогтмол хугацаанд дүн шинжилгээ хийдэг. Үүний нэг нь Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдвэрлэсэн байдалд сар тутам хийдэг дүн шинжилгээ юм. Энэ удаа 2021 оны 4 дүгээр сард өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэе.
Мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны өндөр эрсдэл бүхий улс орнуудын жагсаалтын талаарх Европын Комиссын шийдвэр, үүнтэй холбоотой зарим сөрөг байр суурь, Монгол Улсын нэр дурдагдаж байгаа талаар болон бусад асуудал
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ /2020 оны эхний улирлын байдлаар/
ДҮН ШИНЖИЛГЭЭ: НИЙГМИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАН ОЛОН НИЙТИЙН СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛЖ БАЙГАА БАЙДАЛ