Авлигатай тэмцэх газар нь ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү судалгааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, авлигын асуудалд хандах хандлага, авлигатай холбоотойгоор гарч буй эрсдэлүүдийг тодорхойлж, цаашид авлигыг бууруулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд ашиглах санал, зөвлөмж дэвшүүлэхэд оршино.
“Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт судалгаа”-г Монгол улсын Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн судалгааны баг гүйцэтгэв. Тус судалгааны тайланд орсон мэдээлэл, дүгнэлтүүд нь судалгааны багийн байр суурь бөгөөд дээрх мэдээлэл нь Авлигатай тэмцэх газрын байр суурийг илэрхийлээгүй болно.
Авлигын талаарх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ойлголт, хандлагыг тодорхойлох судалгааны тайлан
2017 ОНЫ III УЛИРАЛД НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЛТЭД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2017 ОНЫ III УЛИРАЛД ХҮЛЭЭН АВСАН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ШИЙДВЭРЛЭЛТЭД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2017 оны 8 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ
2017 оны 8 дугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ) авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жил тутам судлан авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Транспарэнси интернэшнл байгууллагын Дэлхийн нийтийн авлигын хэмжүүр судалгаа нь /цаашид хэмжүүр 2010 гэнэ/ улс хооронд авлигын тохиолдлын талаарх олон нийтийн үзэл бодлыг судалж харьцуулсан хамгийн том судалгаа юм. 2003 оноос хойш Хэмжүүр 2010 судалгаанд 86 орны 91500 хүн оролцсон нь хамгийн өргөн хүрээтэй судалгаа боллоо. Улс орны авлигын түвшин, засгийн газруудын авлигатай тэмцэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтын талаарх тухайн улсын иргэдийн үзэл бодлыг Хэмжүүр 2010 шинжлэн судлав.