Хэлэлцүүлэгт нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлого, Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга, Зөвлөлийн дүрмийг хянах явцад гарсан санал шүүмжлэл, цаашид анхаарах асуудлуудаар Авлигатай тэмцэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнууд илтгэл тавьж, асуулт хариулт өрнүүлэв.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл, инженер, мэргэжилтнүүд нийт 130 хүн оролцов.
Авлигатай тэмцэх газраас “Зам дагасан авлига” хэлэлцүүлгийн үеэр ярилцсан асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайдад албан зөвлөмж хүргүүлэх, түүний хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллана.
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2019.12.09/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
Х.Хашбаатар: Оролцоогоо нэгтгэж байж авлигыг таслан зогсооно
З.Баасанням: Хуулийн байгууллагуудын шударга ёс хаанаас эхлэх вэ...
НҮБ-аас зарлан тунхагласан авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Ч.Жаргалбаатар: Яагаад зөвшөөрөл хүсэх ёстой гэж?
З.Дашдаваа: Шинэ шатанд гаргахыг уриалж байна
З.Дашдаваа: Нийгмийн шаардлагыг харгалзан зохион байгууллаа