Конвенцын үнэлгээ нь өөрийн үнэлгээний аргачлал дээр үндэслэгддэг боловч үнэлүүлэгч улстай шууд харилцах замаар үнэлгээнд шаардлагатай мэдээллийг дэлгэрүүлж, шүүн хянаж болдог.
Монгол Улсад Авлигын эсрэг конвенцийг амжилттай хэрэгжүүлэхэд дараах чиглэлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлвэл зохилтойг Нэгдсэн үндэстний байгууллагаас зөвлөсөн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 55/61 тоот тогтоолд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенциос тусдаа авлигын эсрэг олон улсын бие даасан эрх зүйн баримт бичиг боловсруулах нь чухал байгаа”-г дурдаж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэргэд авлигын эсрэг олон улсын баримт бичгийн төсөл боловсруулах түр хороог байгуулсан байна. Тус түр хороо нь 2002 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 7 удаа хэлэлцэж, зөвшилцөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн төслийн эцсийн найруулгыг боловсруулсан. Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор Конвенцийг баталсан юм.
Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц
Mongolia joined UNCAC on April 29, 2005 and the Parliament ratified on October 27, 2005 by approving the Law on Ratifying the United Nations Convention Against Corruption. Mongolia accessed the UN Convention against Corruption on 29th April 2005 and ratified