Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын хорооны шударга байдлын үнэлгээ болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, цаашид анхаарах асуудлыг хөндөж ярилаа.
Авлигын эсрэг сургалтад нийт 352 хүнийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Авлигын эсрэг манлайлал”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр удирдан явуулсан бөгөөд салбарын нөхцөл байдлын судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэт инвест” хөрөнгө оруулалтын санд цэнхэр тасалбарын нэгж эрхтэй 8000 гишүүний бүртгэл болон холбогдох баримт бичгийг судалж, сангийн үлдэгдлийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.
Сургалтыг “Авлига, авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөл”, “Шударга ёс” сэдвээр шударга ёсны судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд дээрх их сургуулиудын 4 клубийн 78 оюутан оролцсон бөгөөд оюутнууд өдөрлөгийн үеэр “Олон нийтийн төв” болон байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялал хийв.
Гомдол, мэдээлэл шалган шийдвэрлэх ажлын хүрээнд нийт 21 гомдол, мэдээлэлд холбогдох ажиллагааг хийв.
“Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг цаашид төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудад хамран зохион байгуулна.
Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ-ын ажлын алба, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, эрхлэгч, Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан хаагч зэрэг 260 нийтийн албан тушаалтан хамрагдлаа.
Г.Мөнхзул ахлагчтай баг тэргүүн байрыг эзэлж, Б.Түмэнцоож ахлагчтай баг хоёрдугаар байрт шалгарч, Ц.Сувдмаа ахлагчтай баг гуравдугаар байрыг эзлэв.