Манай улсад авлига гарч болох нөхцөл боломжийг бүрдүүлсэн, хүнд суртал, чирэгдэл учруулсан, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон, хуулиар тусгай эрх олгоогүй байхад эрх зүйн акт батлан мөрдүүлсэн зэрэг хууль тогтоомжид нийцээгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдлүүд гарсаар байна. Үүнээс сэргийлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад шинжилгээ хийж, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл өндөр салбарт урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигын эсрэг стратеги, санаачилгыг тодорхойлох, хянан засахад анхаарах асуудал байгааг судлан гаргаж ирэх нь энэхүү судалгааны зорилго болно.
Судалгааны мэдээллийг цуглуулахдаа онлайн судалгааны цахим хуудас SURVEYMONKEY ашигласан бөгөөд судалгаанд ХАСХОМ-ээ гаргадаг 4800 албан тушаалтан хамрагдлаа. Судалгаагаар мэдүүлэг гаргагчдаас хөрөнгө, орлогын мэдүүлгийн системийн ил тод байдал болон ХАСХОМ-ээ мэдүүлэхэд учирч буй бэрхшээл, төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, авлигыг мэдээлэхэд бэлэн байдал болон мэдээлэхгүй байгаагийн шалтгаан, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл цуглуулав. Цуглуулсан мэдээллийг тухайн албан тушаалтны ХАСХОМ-ын бусад мэдээлэлтэй уялдуулан дүн шинжилгээ хийхэд ашигласан болно.
Бангладеш Улсын эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургууль”-ийн сурагчдын шударга байдлыг үнэлэх судалгааг 2020 онд зохион байгуулж байсан билээ. Дээрх хөтөлбөрийг сурагчдад шударга ёсны боловсрол, үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд 2 жилийн хугацаанд уг хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэхээр 2022 онд уг судалгааг дахин зохион байгууллаа.
Бангладеш Улсын эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургууль”-ийн сурагчид, эцэг, эхчүүдийн шударга байдлыг үнэлэх судалгааны мэдээллийг “Survey monkey” цахим программ цуглуулан, үр дүнг нэгтгэлээ. Хүүхдийн шударга байдлын судалгааг АТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны асуулгын дагуу явуулсан бол эцэг, эхчүүдийн шударга байдлын судалгааг тусгай асуулга боловсруулан мэдээллийг цуглуулсан. Судалгаанд “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12-р сургууль”-ийн 6-12 дугаар ангийн нийт 1226 сурагч, 1-12 дугаар ангийн нийт 2261 эцэг, эх хамрагдсан.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн мэдээллийн сан, аргачлал бий болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах явдал юм.
Энэхүү судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монголчуудын ёс заншил, уламжлалд тулгуурласан ахуй, соёлыг харгалзан үзэж, улмаар орчин цагийн Монгол ахуй, соёл, монгол хүний зан төлөвт нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлоход оршино.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2020, 2021 онд орчуулсан гадаад мэдээ, нийтлэлийн эмхэтгэл
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас дотоод үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлын бүтээмжийг ахиулах зорилгоор хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд тогтмол хугацаанд дүн шинжилгээ хийдэг. Үүний нэг нь Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдвэрлэсэн байдалд сар тутам хийдэг дүн шинжилгээ юм. Энэ удаа 2021 оны 4 дүгээр сард өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэе.
Мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны өндөр эрсдэл бүхий улс орнуудын жагсаалтын талаарх Европын Комиссын шийдвэр, үүнтэй холбоотой зарим сөрөг байр суурь, Монгол Улсын нэр дурдагдаж байгаа талаар болон бусад асуудал