“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Төсвийн хөрөнгийн зарцуулалт, Эрүүгийн хуулийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдвээр танхимаар болон цахимаар сургалт зохион байгуулж, 5 мянга гаруй мэдүүлэг гаргагчийг хамрууллаа.
Сургалтын хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, салбарын авлигын эсрэг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд бодитой үр дүн гаргах, Авлигын эсрэг хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцов.
1800 орчим эрх бүхий албан тушаалтан хариуцсан салбар, байгууллагын түвшинд албан тушаалтны мэдүүлгийг шинэчлэн гаргах ажлыг зохион байгуулна.
Цаашид төрийн байгууллагын удирдлагууд ЭБАТ-ыг тогтвортой ажиллуулахад анхаарах шаардлагатай байна.
Тайлант хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байгаа нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах чиг үүргийг гүйцэтгэж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын 362 буюу 20 гаруй хувь нь өөрчлөгдөн томилогдсон тул тэднийг сургаж, мэргэшүүлэхэд анхаарч, 85 ЭБАТ-ыг сургалтад хамрууллаа.
"Нэр дэвшигчээс ХОМ-ийг цахим системд мэдүүлэх тухай" сургалт-мэдээлэл
/Шинэчилсэн 7 дахь хэвлэл/
Авлигын эсрэг сургалтын 2019 оны II улирлын хуваарь
Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд нийтийн албан тушаалтнуудад зориулсан “Авлигын эсрэг сургалт”-ын үйл ажиллагааг 2018 оны эхнээс эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд 71 удаагийн сургалтаар 5929 хүнийг хамруулсан байна.