Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ирээдүйн хүүхэд багачуудыг шударга, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх, зөв хандлага, нөлөөллийг бий болгоход эцэг эхчүүдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулахад нөлөө бүхий үр дүнтэй сургалт болсныг оролцогчид хэлж байлаа.
Элчин сайд Сингх Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгаа илэрхийлж, Монгол Улсад ардчилсан шударга ёс тогтоох, нийгмийг эрүүлжүүлж, авлигыг бууруулахад өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаан магтав.
Танхимаар зохион байгуулсан хоёр өдрийн сургалт, уулзалт, ярилцлага нь цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ болсон талаар оролцогчид хэлж байв.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 232 дуудлага хүлээн авчээ.
Авлигын улмаас учирсан хохирол яагаад ийм их дүнгээр хэмжигдэж байгаа юм бэ гэх энэ асуулт яг одоо танд орж ирж байгаа байх. Бүр илүү шулуухнаар АТГ байхад авлига яагаад буурахгүй байгаа юм гэх асуулт тавьмаар байгаа байх. Үүнд нэг л хариулт байна. АТГ байгаагүй бол ийм хэмжээний хохирлын дүнтэй авлигын гэмт хэргүүд илрэхгүй байх байсан байна шүү. Та сайн хар. Би ч бас дутуу л харж байсан.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ 2022 онд үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн хэлэв.
Өнгөрсөн долоо хоногт Архангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорноговь аймгийн болон Эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан шалгалаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.