Визуал тойм: АТГ 2022 онд
Энэ 5 их наяд төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд 374 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх хөрөнгө хөдлөх болон орон сууц, автомашин тоног төхөөрөмж зэрэг 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилсэн байна. Ерөнхийдөө нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.
Оффшор бүсээр дамжуулан мөнгө угаах замаар Лондон хотын төвд 4 өрөө үл хөдлөх хөрөнгө болгосныг АТГ илрүүлээд, уг хулгайлагдсан хөрөнгийг буцааж улсын өмчлөлд авчирсан
Уг хэрэгт холбоотойгоор 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийж, нэр бүхий 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор үргэлжилж байна.
Сургалтын хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, салбарын авлигын эсрэг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд бодитой үр дүн гаргах, Авлигын эсрэг хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 228 дуудлага хүлээн авчээ.
Хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70112477, 92099009 утсаар авна уу.
“Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг сайжруулж, авлигатай тэмцэх үй ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээрх Зөвлөмж”-ийн хэрэгжилтийн явц байдалтай өнгөрсөн долоо хоногт танилцаж, үр дүнг тооцон ажиллалаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Байгууллагын удирдлага, албан хаагчид аливаа ашиг сонирхлын зөрчил, хууль бус үйлдлээс ангид байж, зөвхөн төрийн хуулийг ёсчлон биелүүлж, хүний эрхийг дээдлэн хангаж, хуульд заасан чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.