Авлигатай тэмцэх газрын 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
Тухайн онд шинээр хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл 678 байгаа нь өмнөх оны мөн үеэс 65 нэгжээр буюу 10.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын төмөр зам ТӨХК, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хийж, судалгааны дүнг судалгаанд хамрагдсан дээрх байгууллагуудад танилцуулах ажиллагааг зохион байгууллаа.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 228 дуудлага хүлээн авчээ.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.
Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 10 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Авлигын эсрэг миний, бидний оролцоо” сэдвээр зохион байгууллаа.
Зарим ТӨХК-иудаас шаардлагатай мэдээ, мэдээллээ гаргаж өгөхгүй, хамтарч ажиллахгүй байх зэрэг асуудлууд үүсгэсэн нь авлигын эрсдэлийн үнэлгээний зорилго, ач холбогдлыг бүрэн ойлгоогүй, мөн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл дутмаг байгаагийн илрэл юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 32, 40, 47, 72, 84, “Шинэ-Өнөөдөр”, “Эрдмийн хөтөч”, “Ирээдүй” цогцолбор ахлах сургууль, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургууль, Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургууль, Өвөрхангай аймгийн “Тэмүүлэл-Эрдэм”, Увс аймгийн Бөх мөрөн сум, Хөвсгөл Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар тус тус шалгарсан байна.