Уулзалтаар Монголын шүүгчдийн холбооноос гаргасан санал санаачилгыг дэмжин хамтран ажиллах төлөвлөгөө баталж, иргэд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцов.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 193 дуудлага хүлээн авчээ.
Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компани болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар Зөвлөмж хүргүүллээ.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 63 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Авлигатай тэмцэх газар 2020 оноос цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг тусгайлан шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой эрүүгийн 9 хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс харьяаллын дагуу шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Гади Фати Вали болон тус албаны Эдийн засаг, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн дарга Бригитте Штробл-Шав, Авлигын эсрэг боловсрол олгох, залуучуудыг чадавхжуулах санаачилга (Grace)-ын ерөнхий зохицуулагч Лулуа Асаад болон Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх захирал Томас Стелцер, Тамгын дарга Ярослав Пиетрусевич нарын төлөөлөгч нартай албан уулзалт хийв.
Монгол Улсын төлөөлөгчид гадаад улсын авлигатай тэмцэх ижил төстэй байгууллагын төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, хоёр улсын авлигатай тэмцэх байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд гэмт хэргийн талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай харилцан солилцох, өөрсдийн сайн туршлагаас хуваалцаж мөрдөгч нарыг чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгуулж байхаар тохиролцов.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 14 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.