Өнгөрсөн 4 сарын хугацаанд миний бодлоор хамгийн бүтээмжтэй ажилласан газар бол АТГ байлаа. Хатуухан хэлэхэд манай өр барагдуулах ажлын голыг тэнд л нугалсан байх.
Зам, тээврийн хөгжлийн салбарт авто зам, явган хүний зам барих ажлын явцад үүсэж буй авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох зорилгоор авто замын хашлага, явган хүний зам барих өртөг, насжилт, 2020, 2021, 2022 онуудад явган хүний зам барих ажлын гүйцэтгэл, тендерт гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжийн жагсаалт зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна.
Ингэснээр Авлигатай тэмцэх газраас гаргасан хүсэлтийн дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцогдсон иргэн Р.Ононгоос 644 сая 955 мянган төгрөгийг иргэний журмаар гаргуулан улсад нөхөн төлүүлэхээр боллоо.
Бид бол саналаа гаргана. Прокурорын байгууллага УИХ-д тухайн саналыг уламжлах эсэх нь Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар түдгэлзүүлэх эсэх асуудал нь бас УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Шударга ёсонд харш, шударга ёсыг алдагдуулсан халдашгүй байдал гэж байж болохгүй.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн хуульд заасан шаардлага хангаагүй иргэн Э-г 2021 онд томилсон байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Йованикийн оффист нэгжлэг хийх үеэр цагдаагийн тусгай хүчнийхэн шүүхийн байрыг хаасан гэж хэвлэлийнхэн мэдээлсэн. Улсын тусгай прокурор баривчилгааны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Йованич өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт хэдэн арван сая еврогийн хохирол учруулсан гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн гэж мэдээлжээ.
Найруулагч У.Пүрэвжав: Ирээдүйг хамгаалах, хайрлах хамгийн зөв арга бол авлигыг тэвчих
Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн Зөвлөмж