Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 122 дуудлага хүлээн авчээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд уламжлал ёсоор нээлттэй байршууллаа.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 279 дуудлага хүлээн авчээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 861 хэрэг шалгагдаж байна.
Тодотгож хэлэхэд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна.
Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгоод зогсохгүй цаашлаад авлигын гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлийг дагуулж болзошгүй “Өргөө” амаржих газрын удирдлагаас үндэслэлгүй тогтоосон төлбөртэй үйлчилгээний журмыг хүчингүй болгуулахаар ажиллав.
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авав.
Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.