Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
“Авлигын эсрэг НЭГДЬЕ” аянд хамтран оролцох боломж, арга замыг тодорхойлж харилцан ярилцлаа.
“Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”, “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох журам”, “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ыг тус тус хянан үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 129 дуудлага хүлээн авчээ.
Түүнчлэн авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль” болон “Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан батлуулах шаардлагатай байгааг онцлов.
Энэ удаад “Chamber bus” хөтөлбөрт хамрагдсан Хөвсгөл аймаг дахь салбар танхимын 25 аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчид “Авлига, өнөөгийн нөхцөл байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүлэн, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.