Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 191 дуудлага хүлээн авчээ.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав.
“Зөвлөмж 15” буюу виртуал хөрөнгөд мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийн Монгол Улсын тайланг хэлэлцэж хамгаалах арга хэмжээ зохион байгуулагдана.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 671 хэрэг шалгагдаж байна.
Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 13.9 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Галт тэрэгний орон нутгийн 48 чиглэлд түгээх тасалбарын гадна хавтас дээр иргэд, аж ахуйн нэгжээс өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах 110 утасны сурталчилгаа бүхий зурагт хуудас байршууллаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Түүнчлэн эрүүгийн 659 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв.