card

Мэдээлэл

Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага – Интерполын 91 дэх удаагийн олон улсын хуралд оролцов

Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага – Интерполын 91 дэх удаагийн олон улсын хуралд оролцов

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага – Интерполын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 91 дэх удаагийн олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч нар оролцлоо.

Дэлгэрэнгүй
Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтээ үнэлүүлэв

Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтээ үнэлүүлэв

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгөөр гадаад улсад худалдан авсан хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг гишүүн улс орнуудад олгодог.

Дэлгэрэнгүй
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газар нь Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай хамтран 2023 оны 5 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт”-ыг Цагдаагийн ерөнхий газар, УЕПГ, Дотоод хэргийн их сургууль болон Авлигатай тэмцэх газрын 26 албан хаагчийг хамруулан зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзав

БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Зафер Атешийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
336 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

336 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 624 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 184 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 440 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 52 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 141 гомдол, мэдээллийг шалгав.

Дэлгэрэнгүй
190 албан хаагчийг авлигын эсрэг сургалтад хамруулав

190 албан хаагчийг авлигын эсрэг сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсрол, эрүүл мэнд, барилга зэрэг салбарын 6 байгууллагад ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Судалгааны ажлуудын үр дүнг танилцуулав

Судалгааны ажлуудын үр дүнг танилцуулав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Дэлгэрэнгүй
Нийтийн албанд томилогдох 277 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийтийн албанд томилогдох 277 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 277 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 117 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 160 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигын эрсдэлийн шинжээч бэлтгэх сургалтад  хамруулах урилга

Авлигын эрсдэлийн шинжээч бэлтгэх сургалтад хамруулах урилга

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь АНУ-ын Засгийн газар, Төрийн Департаментийн дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-тай хамтран “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3sOz22O холбоосноос авна уу.

Дэлгэрэнгүй