Авлигатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлэг 2021.10.11
Фердинанд Маркосын хүү 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материал бүртгүүлэх үеэр өөрийнхөө ээжийн авлигын хэрэгт холбогдсон асуудлыг “энд одоо ярих зүйл бус, би энд бичиг баримтаа өгөхөөр ирсэн” гэжээ. Түүний ээж Имелдааг 2018 онд холбогдох хээл хахуулийн хэргийн 7 зүйлээр буруутгаж байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 150 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 71 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ: 2021.10.04-2021.10.08
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ: 2021.10.04-2021.10.08
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан Авлигын эсрэг ажлын хэсгийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо Бертелсман сангийн ТУЗ-ийн ахлах зөвлөх Стефан Эмпте, Монгол Улсыг хариуцсан судлаач Сабине Доннер нартай тус сангаас эрхлэн гаргадаг Шилжилтийн индексийн талаар уулзаж ярилцлаа.
Зөв зөвд шударга зөв: Багш С.Бямбадэлгэр
Шар сонинд эерэг мэдээлэл гаргуулж байх зорилгоор төсвийн хөрөнгө ашигласан асуудалд Австри Улсын канцлерийг шалгаж буй талаар прокурорын байгууллага мэдэгдсэн байна. Энэ нь Курц болон түүний Ардын намын хувьд толгойн өвчин болоод байна. Тус асуудалд хоёр ч яам холбогджээ. Сангийн яам шалгалтад хамрагдсаныг Сангийн сайд Гернот Блюмель хүлээн зөвшөөрсөн ба харин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр канцлерын ажлын алба ч шалгалтад өртсөнийг онцлов. Тус хэрэгт Курц болон өөр 9 этгээд, гурван байгууллагыг шалгаж байна.