Мэдээ


Олон улсын авлигын эсрэг зөвлөх Тони Квокийг хүлээн авч уулзав

2019/10/07  284   0

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны дэд дарга асан, олон улсын авлигын эсрэг зөвлөх Тони Квокийг өнөөдөр хүлээн авч уулзав.


“Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулав

2019/10/04  562   0

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж “Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 болон Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийг хамруулан өнөөдөр зохион байгууллаа.


“Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулав

2019/10/04  53   0

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Тодруулбал, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор “Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 болон Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийг хамруулан зохион байгууллаа.






Нуугдмал хөрөнгө илрүүлэх сэдвээр олон улсын сургалт хийв

2019/09/27  509   0

Авлигатай тэмцэх газар Австрали Улсын Холбооны цагдаагийн газартай хамтран Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний гишүүн 22 улс орны төлөөлөгчдөд зориулсан “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.


З.БААСАННЯМ: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ИЛРҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА

2019/09/27  127   0

Манай улсад Ази, номхон далайн бүс нутгийн хөрөнгө буцаах санаачилгын сүлжээний VI бүгд хурал энэ өдрүүдэд болж байна. Авлигатай тэмцэх газар Австрали Улсын Дотоод хэргийн яам, Холбооны цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй хуралд 22 улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас дараах зүйлсийг тодрууллаа.


З.БААСАННЯМ: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ИЛРҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА

2019/09/27  127   0

Манай улсад Ази, номхон далайн бүс нутгийн хөрөнгө буцаах санаачилгын сүлжээний VI бүгд хурал энэ өдрүүдэд болж байна. Авлигатай тэмцэх газар Австрали Улсын Дотоод хэргийн яам, Холбооны цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй хуралд 22 улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас дараах зүйлсийг тодрууллаа.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх