card

Мэдээ, мэдээлэл

3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв

3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлүүлж, www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршууллаа

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлүүлж, www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршууллаа

Авлигатай тэмцэх газраас 244 албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын 1 дүгээр хавсралтын дагуу бэлтгэн тус газрын www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршууллаа.

Дэлгэрэнгүй
Хууль бус томилгооны асуудлаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран хяналт шалгалтаар ажиллаж эхэллээ

Хууль бус томилгооны асуудлаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран хяналт шалгалтаар ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яаманд холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ. 

Дэлгэрэнгүй
УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нар УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын дарга, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хооронд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар гарын үсэг зурав. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг оролцож, тус газраас 2015 оны нэгдүгээр улиралд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар 2015 оны нэгдүгээр улиралд юу хийв?

Авлигатай тэмцэх газар 2015 оны нэгдүгээр улиралд юу хийв?

Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг тайлагнаж байна. 

Дэлгэрэнгүй
Үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр шаардсан эмчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр шаардсан эмчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 утсаар ирүүлсэн гомдлын дагуу Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаад холбогдох асуудлыг шалгаж, шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй