Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Ц.Чойжамцын “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг идэвхижүүлэх арга зам” сэдэвт илтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ - 2015” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж байна.
Авлигын эсрэг олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 9-ийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлаж байна.
Уралдааны зорилго: Авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр болон нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд санал санаачилгыг өрнүүлэхэд оршино.
Эрүүл мэндийн салбарт авлигын эрсдлийг үүсгэж буй хүчин зүйл, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, тус салбарын шударга байдал, ёс зүйг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтыг боловсронгуй болгоход судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэх, шинэ санал санаачилгыг өрнүүлэхэд уралдааны зорилго оршино.
Нийгмийн оюунлаг бүтээлч хэсэг болох оюутан залуусыг дэмжих, харилцан мэдээлэл солилцон хамтран хөгжих боломжийг олгох, нийгэмд тулгамдаж буй авлига, ашиг сонирхлын асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх, олон нийтэд хүргэх зорилгоор оюутнуудын дунд парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг зарлаж байна.
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, энэ үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын болон төрийн өмчит хуулийн этгээдийн авлигын эсрэг асуудал хариуцсан ажилтан /Эрх бүхий албан тушаалтан/-уудыг үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, үйл ажиллагааны туршлагыг шинээр томилогдсон Эрх бүхий албан тушаалтанд таниулах, сурталчлах зорилгоор илтгэлийн уралдаан зарлаж байна.