Эрх зүйн орчин бүрдэж л байна. Үр дүнг бид шаардах эрхтэй. Гэхдээ авлигын эсрэг тогтолцооны шинжтэй үйл ажиллагаанд үр дүн шууд бий болчихдоггүй.
Цаашид дэд бүтцийн томоохон төслийн бүтээн байгуулалтын ажилттай газар дээр очиж танилцах, төслийн баримт бичиг, хэрэгжилтийн байдалтай танилцах, төсөл хэрэгжүүлэгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт мэдээлэл, эрсдэлтэй цэгийг тодорхойлж зөвлөн туслах зэргээр хяналт тавьж ажиллах ажлыг хэвшүүлэхээр ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан /англи хэлээр/
Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлснээр 2023 оны эхний хагас жилд мөрдөн шалгасан хэргийн тоо 28.7 хувиар, шүүхэд шилжүүлэн шийдвэрлэгдсэн авлигын хэрэг 23.2 хувиар нэмэгдсэний зэрэгцээ мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлүүлэлт 71.8 хувиар өсөж, нийт 2.1 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж ажиллалаа.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 195 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 838 удаа, гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авах, 1274 материал холбогдох байгууллагаас гаргуулан авсан байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжлэн явагдаж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030 он)-ийн төсөл
Монголчуудын ярьдаг дасан зохицох чадвар нь одоо цагт давуу биш, сул тал болоод байна. Бид дасан зохицох ёсгүй маш олон зүйлд дасчихаж. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, шударга бус явдалд бүр илүүтэй дасан зохицчихсон.
Авлига нийгмийн хорт хавдар болоод байна. Тиймээс Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ. Иргэдийн амьжиргаа, улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг хязгаарлагч хүчин зүйл, садаа нь авлига. Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
"Авлигад хэн нэгнийг буруутгахаас илүү юунаас болж авлига авах асуудал үүсэж буйг олж тогтоон засаж залруулна" гэв.
АТГ-ын зарлаад байгаа гол зарчмаас харахад авлигын хэргийг өндөр, нам түвшнийх гэлтгүй бүх мэдээлэлд ижил хандана.