Нэг албан тушаалтны ХОМ-ийг шалгахад маш их цаасан материал цуглуулах, баримтжуулах, цугларсан баримтуудаа шинжлэх, дүгнэх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн нотолж баримтжуулдаг. Нэг албан тушаалтны ХОМ-ийг шалгах нь багагүй цаг хугацаа шаарддаг ажиллагаа юм.
Сүүлийн жилүүдэд гаргасан ажлын үр дүнг товчхон дурдахад, авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлсэн хохирлын хэмжээ 2022 онд 70.3 тэрбум, 2023 онд 90.5 тэрбум төгрөг буюу хоёр жилийн хугацаанд нийт 160.8 тэрбум төгрөг, төрийн байгууллагын иргэд, аж ахуйн нэгжид хүнд суртал чирэгдэл үүсгэсэн 2022 онд 32, 2023 онд 30 үйлчилгээг таслан зогсоож, үйлчилгээг хялбарчлах, хүний оролцоог багасгах, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Тодотгож хэлэхэд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна.
Нийслэлээс замын халтиргаа гулгаа арилгах зориулалтаар давс бодис худалдан авах ажиллагааг зохих хуульд заасны дагуу тендер зарлаж явуулаагүй, нийлүүлэгч компани БОАЖЯ-аас тусгай зөвшөөрөл аваагүй байхад бодисын нэршлийг өөрчлөн худлаа мэдүүлж хилээр нэвтрүүлсэн зэрэг авлигын гэмт хэргийн шинжтэй, үргэлжлүүлэн шалгах асуудлууд тогтоогдсон.
Хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, төлбөр хураамжийг давхардуулан журамлах, төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн батлах нь албан тушаалтан эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл төдийгүй үйлчилгээ авч буй иргэдэд чирэгдэл учруулж буй нэг хэлбэр.
Энэ жилийн сонгуулийн онцлог нь Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй уялдуулан томсгосон тойргоор явагдах бөгөөд манай газраас тухайн цаг хугацаанд Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч нэр дэвшигчдийн мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулна.
АТГ өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн ажилласан талаар мэдээлэлтэй танилцъя.
Эрх зүйн орчин бүрдэж л байна. Үр дүнг бид шаардах эрхтэй. Гэхдээ авлигын эсрэг тогтолцооны шинжтэй үйл ажиллагаанд үр дүн шууд бий болчихдоггүй.
Цаашид дэд бүтцийн томоохон төслийн бүтээн байгуулалтын ажилттай газар дээр очиж танилцах, төслийн баримт бичиг, хэрэгжилтийн байдалтай танилцах, төсөл хэрэгжүүлэгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт мэдээлэл, эрсдэлтэй цэгийг тодорхойлж зөвлөн туслах зэргээр хяналт тавьж ажиллах ажлыг хэвшүүлэхээр ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан /англи хэлээр/