Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нар оролцов.
Тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг ил тод болгох шаардлагатай талаар хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.
Бага хурал 3 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн 2, 3, 4, 5 дугаар бүлгийн үнэлгээг хэлэлцэж, дараагийн арга хэмжээ, алхмыг хэлэлцсэн бол дараагийн өдрүүдэд “Хөрөнгө буцаах тогтолцоо”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах нь” зэрэг сэдвээр ярилцана.
Малайз Улсын Авлигын эсрэг хороо нь 1967 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны авлигатай тэмцэх чиглэлийн тусгайлсан байгууллагуудын нэг бөгөөд өнөөдөр 2800 гаруй албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Тус хороо нь 1200 мөрдөгч ажиллаж, жилд дунджаар 500 орчим эрүүгийн хэрэг, 300 гаруй хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байна.
Энэ удаагийн чуулганаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод оролцогч 190 улсын 2500 гаруй төлөөлөгчид конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 15 тогтоолыг батлахаар төлөвлөн хэлэлцүүлж байна.
Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо нь Авлигатай тэмцэх газрын шалгаж буй эрүүгийн тодорхой хэргүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй уялдуулан иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэний нийгэм, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгааг явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.
Монгол Улсын авлигын нөхцөл байдал, өндөр түвшний авлига, боловсрол, бизнесийн салбарын авлигын эрсдэлийн талаар ярилцан, санал солилцож байна.