Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол мэдээлэл өгөхөөр тус цахим хуудсанд хандаж байгаа Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Та дараах сувгаар АТГ-т өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх боломжтой. Үүнд:
Гомдол, мэдээллийн маягтыг одоо бөглөх
Биеэр ирж өгөх
Шуудангаар илгээх
Гомдол, мэдээллийн маягтыг одоо бөглөх
Хэрэв Танд:
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль түүний дотор Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, зөрчсөн болзошгүй, мөн ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл;
- Монгол улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн шинжтэй гомдол мэдээлэл гаргаж, хянан шалгуулах эрхтэй.
Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн
- 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/;
- 22.3 дугаар зүйл /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах/;
- 22.4 дүгээр зүйл /Нийтийн албан тушаалтан хахууль авах/;
- 22.5 дугаар зүйл /Хахууль өгөх/;
- 22.6 дугаар зүйл /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах/;
- 22.7 дугаар зүйл /Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх/;
- 22.8 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/;
- 22.9 дүгээр зүйл /Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/;
- 22.10 дугаар зүйл /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/;
- 22.11 дүгээр зүйл /Дураараа аашлах/;
- 22.12 дугаар зүйл /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/,
- 22.13 дугаар зүйл /Хахууль авах/-д заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байгаа бол дараах байдлаар гомдол мэдээллээ өгнө үү.
ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙГ
- Авлигатай тэмцэх газарт ирж биечлэн
- Утсаар: (976)-110 /Ярианы төлбөргүй/ дугаараар
- Факс: (976)-11-311919
- Цахим шуудангийн хаяг: contact@iaac.mn
- Шуудан холбоогоор буюу Улаанбаатар хот 14250, Сүхбаатар дүүрэг, 5 хороолол, Сөүлийн гудамж 41 хаягаар
- Энэхүү хуудсан дахь “Гомдол, мэдээллийн маягт”-ыг ашиглаж тус тус өгч болно.
Бичгээр гаргасан гомдол, мэдээлэл нь ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ-д зааснаар “утга агуулга”-ын хувьд ойлгомжтой, гаргацтай, гомдол гаргагчийн оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг тус тус бичсэн байх шаардлагатай. Дээрх шаардлагыг хангаагүй ирүүлэх нь таны гаргасан гомдлыг төрийн байгууллагаас “хянан үзэхгүй, буцаах” үндэслэл болохыг анхаарна уу.