Авлигын эсрэг сургалтад 1765 иргэн, албан тушаалтныг хамруулав

A- A A+
Авлигын эсрэг сургалтад 1765 иргэн, албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Архангай аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн сумдын Засаг даргын Тамгын газар, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргад болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Боловсролын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтийн үр дүнг тооцож, мэдэгдлийн мөрөөр авах арга хэмжээний талаар зөвлөв.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ТӨХК, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Стандарчилал хэмжил зүйн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, ХААИС, ШУТИС, Дорноговь аймгийн Гаалийн газар зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдэлтэй төрийн үйлчилгээний талаарх гомдол, мэдээллийг хянан шалгалаа.

Авлигын эсрэг сургалтад 1765 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.