Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2010 онд хийсэн ажлын тайлан

A- A A+
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2010 онд хийсэн ажлын тайлан
Нэг. Дотоод зохион байгуулалтын талаар

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Авлигын эсрэг хуульд заасан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 1, 2, 4 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг газрын даргаар батлуулан, 3, 4 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлтсийн дарга батлан, хэлтсийн ажилтнууд долоо хоногоор ажлаа төлөвлөн, төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа зохих түвшинд биелүүлэн ажиллав.

Тайлангийн хугацаанд тус газрын даргын зөвлөлийн хурал болон шуурхай зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэлтсийн хурлаар авч хэлэлцэн, төлөвлөгөөний биелэлт болон хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж ирлээ.
 
Хоёр. Урьдчилан сэргийлэх чиглэлээр

Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий сайдын 2010 оны 18 дугаар захирамжаар ажлын Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах хамтарсан ажлын хэсгийг шинэчлэн байгуулж “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжүүлж байна.

Яам, агентлагуудын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2009 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч нэгдсэн бүртгэлд оруулан, төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж үнэлж, дүгнэх ажлын удирдамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Авлигатай тэмцэх газрын даргаар батлуулан, ажлын хэсгийг байгуулж, бүх яам, агентлаг нийт 53 байгууллагад төлөвлөгөөний биелэлтийг шалган, нэгдсэн дүнг Хамтарсан ажлын хэсгийн хурал болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаас зохих шийдвэрийг гаргуулан ажиллалаа.

Хамтарсан ажлын хэсгийн гишүүд болон яамдын ажлын хэсэгт шалгалтыг явуулах зааварчилгаа өгөх, хамтарсан удирдамжийг танилцуулах сургалтыг 11 яамны 33 албан хаагчийг хамруулан зохион байгуулж арга зүйн туслалцаа үзүүлэв.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон АНУ-ын Азийн сантай хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх аргачлал болон орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Энэ жилийн сургалт, семинарын онцлог нь нутгийн захиргааны байгууллагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгох зорилгоор сургалт семинарт яам, агентлагуудын удирдлагаас гадна 21 аймгийн Засаг дарга оролцсон явдал бөгөөд Засаг дарга нар өөрийн аймагт хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн сургалт семинарт оролцогчдоос гаргасан зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэн ажиллав.

Тус хэлтэс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Азийн сантай хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал”-ыг боловсруулан сургалт семинарт оролцогчдоор хэлэлцүүлснээр сайд, дарга нарын салбарын хэмжээний болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр үнэлж, дүгнэх, тайланг гаргах нэгдсэн механизм улсын хэмжээнд бүрдэж эхэллээ.

Тайлангийн хугацаанд тус хэлтсийн ажилтнууд 21 аймагт томилолтоор ажиллан, аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажлын хэсэгт сургалт зохион байгуулж, Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Засаг дарга, орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагчтай байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилттэй газар дээр нь танилцан, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.

“Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт сургалт, семинарыг 26 байгууллагын удирдлага, албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулсны зэрэгцээ тусгай төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаар Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллав.

Тайлангийн хугацаанд бүх, яам, агентлагийн болон зарим аймаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Авлигаас урьдчилан сэргийлэх 2010 оны төлөвлөгөө хүлээн авч, шаардлагатай арга зүйн туслалцааг тухай бүр үзүүлэв. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Түлш эрчим хүчний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Сангийн яам, Авто замын газар, Нийтийн тээврийн газар, МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар, Төмөр замын Цагдаагийн хэлтэс, “МИАТ”, “Улаанбаатар Төмөр зам” ХК, “Дулаан цахилгаан станц-4” ХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Эрчим хүчний түгээх газар, Багануур ХК зэрэг 32 төрийн байгууллага, хуулийн этгээдэд төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөөг өгч, сургалт зохион байгуулан, шаардлагатай гарын авлага, материалаар ханган ажиллав.

“Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт сургалт, семинарыг байгууллагын удирдлага, албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулж, семинарын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар батлуулав.

Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, Төрийн бус байгууллагуудын сүлжээний хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг тус тус хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланг яам, агентлаг, орон нутгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас хүлээн авч нэгтгэн, төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн ажлын тайлан гаргах маягтыг бэлтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2010 онд дуусч байгаатай холбогдуулан түүний биелэлтэд мониторинг хийх ажлыг зохион байгуулж байна.

Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт өгөх зорилгоор вебсайтын орчинд мониторинг хийх ажлыг НҮБХХ-ийн төслийн нэгтжтэй хамтран эхлүүлээд байна.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн үзэл баримтлалд үндэсний хууль тогтоомжийг ажлын хүрээнд холбогдох судалгааг хийн, Конвенцийн хэрэгжилтийн тайланг урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргаж ажлын хэсэгт хүргүүлэв.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийг гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад ажилласан Зөвлөх багийн ажлын хөтөлбөрийг боловсруулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн гаргах арга зам” сэдэвт семинарыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хамруулан зохион байгуулав. Түүнчлэн Зөвлөх баг Монгол Улсад ажиллах бэлтгэл ажлыг хангаж, зөвлөх багийн гишүүдэд үйл ажиллагаагаа танилцуулан, зарим төрийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалтыг зохион байгуулав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлтэй хамтран НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, өөрийн үнэлгээ гаргах, хууль тогтоомжид судалгаа хийх, холбогдох санал боловсруулах талаар шинжээчдийн багийг байгуулан ажиллуулж арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллав.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн үзэл баримтлалд үндэсний хууль тогтоомжийг ажлын хүрээнд хийсэн судалгааны тайланг шинжээчдийн багийн гишүүдээс хүлээн авч, зарим хэсгийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлсэний зэрэгцээ өөрийн үнэлгээг гаргах талаар 2 өдрийн хамтарсан сургалт хэлэлцүүлгийг шинжээчдийн баг, НҮБХХ-ийн төслийн нэгжтэй хамтран зохион байгуулав.

НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд хийх цуврал хэлэлцүүлгийн бэлтгэлийг ханган ажиллаж, НҮБ-ийн “Шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг” үзүүлэх төсөлтэй хамтран бизнес эрхлэгчид, ажил олгогчдын төлөөлөл, хуулийн байгууллагуудын ажилтнуудыг хамруулан “Хувийн хэвшил дэх авлига” болон “Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж, энэ үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулав.

Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төсөлтэй хамтран Төрийн үйлчилгээний загвар стандартыг боловсруулах дотоодын зөвлөх, орчуулагчийг сонгон шалгаруулан ажиллуулж, олон улсын туршлагыг судлуулан илтгэл тавиулж, Төрийн байгууллагуудаас иргэд, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээ, олгож буй тусгай зөвшөөрлийн талаар нийт 110 байгууллагаас холбогдох судалгааг хийлгэн, үйл ажиллагаанд нь байнга дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллав.

Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцааг байнга үзүүлж ажилласны зэрэгцээ Төрийн бус байгууллагуудын сүлжээгээр энэ онд хийлгэх ажлын саналыг боловсруулан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт хүргүүлж, төрийн бус байгууллагын сүлжээний үйл ажиллагаанд Дэлхийн банк дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцоод байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хүнд суртал чирэгдлийг багасгах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан Орон тооны бус хөндлөнгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллан, холбогдох арга зүйн зөвлөгөөг өгч ажиллав.

Салбарын хэмжээнд мөрдөж байгаа ёс зүйн дүрмийн талаарх танилцуулгыг яамдаас хүлээн авч нэгтгэж, Авлигын эсрэг хуульд заасны дагуу 17 байгууллагын ёс зүйн дүрмийн төсөлд санал өгч ажиллав. Үүнд: “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн төсөл, Удирдлагын академийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн төсөл, Мал эмнэлэг, үржлийн газраас санал авахаар ирүүлсэн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын төслийн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг зохицуулсан хэсэг, МУИС-ийн Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн төсөл, Зэвсэгт хүчний офицер ахлагч нарын ёс зүйн дүрмийн төсөл, Сангийн яамны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн төсөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны албан хаагчийн ёс зүйн дүрмийн төсөл, “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн төсөл, “Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн төсөл, “Улаанбаатар” Төмөр замын ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөл, Ойн газрын ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөл, “МИАТ” ХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн болон Ёс зүйн хорооны дүрмийн төсөл, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн төсөл болон Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын ёс зүйн талаар баримтлах зарчмын төсөлд тус тус санал өгч ажилласны зэрэгцээ Засгийн газрын байгууллагуудад буюу салбарын хэмжээнд мөрдөж байгаа ёс зүйн болон сахилгын нийт 34 дүрмийг судлан, дүн шинжилгээ хийж байна. “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд Авлигатай тэмцэх газраас тусгах саналыг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэв.

Авлигын индекс болон шударга байдлын түвшинг тооцоход ашигласан ашигласан мэдээлэл, судалгаанд үндэслэн авлигын индексийг бууруулах, өндөр гарсан үзүүлэлтийн эрсдлийг тогтоох, шалтгаан нөхцөлийг арилгах, түүнд тулгуурлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж ажиллах, зорилтод бүлгүүдэд чиглэсэн хэрэгцээт сургалтыг зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ажлын тусгайлсан төлөвлөгөөг батлуулан бэлтгэл ажлыг хангаж, энэ оны 10 дугаар сард Архангай аймаг болон тус аймгийн Хотонт, Эрдэнэбулган, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Өндөр-Улаан сумд, түүнчлэн Ховд аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд албан томилолтоор тус тус ажиллав. Томилолтын ажлын хэсэг авлигын индекс болон шударга байдлын түвшний үнэлгээг танилцуулах, авлигын индексийг бууруулахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах /өндөр гарсан үзүүлэлт, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах/, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ажиллах чиглэлээр ажиллан, шаардлагатай арга зүйн зөвлөгөө өгч, шалган туслах ажлыг хийж гүйцэтгэв.

Мөн орон нутаг дахь тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий ИТХ-ын даргаар ахлуулсан ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тусгайлан тусгуулаад байна. Ингэснээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн асуудал шийдэгдэх боломж бүрдэх юм. Орон нутагт томилолтоор ажиллах явцдаа ГХУСАЗЗ-өөс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан болно.

Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 1969 утсанд төрийн байгууллагуудын ажилтнуудын хүнд суртал, чирэгдлийн талаар ирүүлсэн иргэдийн 51 гомдол, мэдээллийг судлан үзэж, төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой гомдлыг шийдвэрлүүлэхээр газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж гарсан зөрчлийг арилгуулан, цаашид хууль бус үйлдэл гаргуулахгүй байх, гомдолд дурдагдсан албан тушаалтантай хариуцлага тооцож ажиллахыг сануулсан албан шаардлагыг тухай бүр хүргүүлэн ажиллав. Тухайлбал, тус газарт ирүүлсэн иргэн Цэцгээгийн гомдлын мөрөөр тусгай төлөвлөгөө гарган ажиллаж, холбогдох материалыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын дэргэдэх Ёс зүйн хороонд тус тус хүргүүлэв.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 208 дугаар тушаалаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам”, “Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнээс хуваарилах журам”-ыг тус тус хянан үзэж, зарим заалтыг хууль тогтоомжид нийцүүлэх талаарх саналыг хүргэсэн бөгөөд энэ талаар холбогдох арга хэмжээг авахаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаас мэдэгдсэн болно.

Гомдол, мэдээллийг шалгах явцад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Үнэт цаас, маягтын үнэ шинэчлэн тогтоох тухай” 2009 оны №371 дүгээр тушаалыг хянан хуулиар тусгайлан эрх олгоогүй шийдвэр гарган төлөх ёсгүй хураамжийг авч, иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж байна гэж үзэн Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т зааснаар уг тушаалыг хүчингүй болгуулах саналыг хүргүүлсний зэрэгцээ Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлт гаргасан иргэдээр орон нутгийн холбоо, татвар, телевиз, банк зэрэг 11 байгууллагад тооцоотой эсэх асуудлаар “Тойрох хуудас” бөглүүлсний дараа шилжүүлэг хийж хууль тогтоомжид заагаагүй шаардлага иргэдийг чирэгдүүлж байсныг холбогдох газарт хандсанаар таслан зогсоосон болно. “Нийгмийн толь” сонинд “1969 мэдээлж байна” буланд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг 7 удаа тоймлон багцалж, олон нийтэд хүргэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар бичсэн мөрдөн байцаагчийн 2009, 2010 оны мэдэгдлүүдийг судлан дүн шинжилгээ хийж, мөрдөн байцаагчийн бичсэн 6 мэдэгдлийн талаар нийтлэл бичиж, “Өглөөний сонин”, “Нийгмийн толь” сонинуудад нийтлүүллээ. Тухайлбал, ХХЕГ-ын Хилийн 0218 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Г.Ганбатад 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн №03 тоот мэдэгдэл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2010.04.21-ний өдрийн 10 тоот мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Я.Эрдэнэбатад хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Э.Энхжаргал нарт хүргүүлсэн мэдэгдлийн хэрэгжилттэй танилцаж дүн шинжилгээ хийлээ.

Мөрдөн байцаагчдын бичсэн мэдэгдлийн мөрөөр ажиллахын зэрэгцээ мөрдөн байцаагчийн мэдэгдлийг хамтран бичих ажлыг хийж гүйцэтгэв. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулахаар явуулсан мөрдөн байцаагчийн албан бичигт судалгаа хийв.

“Боловсролын салбарт шударга ёсыг тогтоох нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Нийслэлийн боловсролын газар, Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, багш нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулав.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн сурагчдад шударга зан үйл төлөвшүүлэх цогц арга хэмжээний талаарх санал, их, дээд сургуулийг төгсөгчдөд зориулан сургалт зохион байгуулах сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад авлигын хор хөнөөлийг ойлгуулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр гарын авлага болон заах хичээлийн агуулга, хөтөлбөрийг бэлтгэж байна.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах хүрээнд “Бизнесийн байгууллага, аж ахуйн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх удирдлагын менежментийн систем”-ийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд уг стандартын төслийн анхны хувилбарыг боловсруулаад байна. Мөн тус холбоотой 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн үр дүнг тооцох, дүгнэлт өгөх, 2011 онд хамтран ажиллах арга хэмжээг тодорхойлох, харилцан санал солилцох уулзалтыг 2 байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулав. Байгууллагын хэлтэс, албадын саналыг авсны үндсэн дээр дээрх байгууллагатай 2011 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг батлуулав.

Судалгаа шинжилгээний албатай хамтран Эрдэс баялаг, эрчим хүчний яамны авлигыг үүсгэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, эрсдлийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гүнзгийрүүлсэн судалгааг хийж байна. Улаанбаатар хотын гаалийн газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг эрчимжүүлэх нэг сарын аян”-ныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллав.

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрын нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон эрх зүйн акт, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газарт мөрдөж буй эрх зүйн баримт бичгийн хувийг авч, дүн шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн зарчмын төсөл, Төрийн бус байгууллагын гишүүний ёс зүйн дүрмийн төслийн эхний хувилбарыг боловсруулаад байна.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан холбогдох ажлын талаар хийж буй ажлын тайлан, хамтарсан ажлын хэсгийн 2009 онд хийсэн ажлын тайланг тус тус гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн болно.

Хүний эрхийн үндэсний комисстой 2010 онд хамтран ажиллах санал бэлтгэж ажлын албанд хүргүүлэн түүний дагуу хамтран ажиллаж байна.
 
Гурав. Соён гэгээрүүлэх чиглэлээр

2010 онд тус хэлтэс олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр 8884 төрийн албан хаагч, иргэдэд сургалт зохион байгууллаа. Тухайлбал, “Авлигын талаарх ойлголт, авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Авлигын эсрэг хууль тогтоомж”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх нь”, “Байгууллагын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод байдал”, “Орон нутагт Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” “Өнөөдрийн хүнд суртал маргаашийн авлигын шалтгаан” зэрэг сэдвээр Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч /34/, Эм зүйн чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлийн төлөөлөгч /35/, Стандартчилал, хэмжил зүйн газрын төв орон нутгийн удирдах ажилтнууд /38/, Дипломат байгууллага, банкны хамгаалалтын ажилтнууд /98/, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ажилтнууд /80/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ажилтнууд /75/, Нийслэлийн Татварын хэлтсийн ажилтнууд /40/, Сонгинохайрхан 14 дүгээр хорооны Мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй иргэд /22/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн ажилтнууд /50/, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Хурлаас зохион байгуулсан харъяа агентлагуудын ажилтнууд /93/, Ашигт малтмалын газрын ажилтнууд /83/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажилтнууд /36/, Замын-Үүдийн гаалийн газар, Цагдаагийн хэлтсийн ажилтнууд /118/, Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагч /115/, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан /163/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга, техникийн хяналтын албаны улсын байцаагч /65/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /56/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам /26/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын байцаагч /90/, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад /18 хүн/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /39/, Авто тээврийн газар /83/, Сангийн яам /92/, Нийслэлийн тээврийн газар /58/, Нийслэлийн авто замын газар /75/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс /191/, Дархан-Уул аймгийн цагдаагийн газар /100/, Орхон аймгийн цагдаагийн газар /165/, Улаанбаатар хотын гаалийн газар /63/, Чингэлтэй дүүргийн прокурорын газар /18/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар /26/, ЭБЭХЯ, /69/, Замын цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн тасаг /48/, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын алба болон 9 дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын алба /63/, Дорнод аймгийн Цагдаагийн газар /123/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, сумын харъяа төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагч /39/, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /33/, Татварын хэлтэс /23/, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагч, аймгийн харъяа төрийн байгуулагуудын удирдлага /56/, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэс /88/, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, сумын харъяа төрийн байгуулагуудын удирдлага /45/, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд /50/, Улаанбаатар хотын гаалийн газар /210/, Хан-Уул дүүргийн прокурорын газар /16/, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр хариуцсан аймгийн салбар хорооны дарга нар /22/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харъяа аймаг, дүүргийн удирдах ажилтан /78/, Татварын ерөнхий газар /31/, Завхан аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар /23/, Баян-Өлгий аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар /13/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэс /35/, Ховд аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар /17/, Говь-Алтай аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар /18/, Увс аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар /19/-т болон ”New com” ХХК-ийн салбар компанийн ажилтнууд /18/, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд /150/ -д тус тус сургалт зохион байгуулав. Дархан-Уул, Орхон, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажлын хэсэг /195/, ЭБЭХЯ /69/, ЗЦГ-ын Шөнийн эргүүлийн тасаг /48/, НИТХ, Дүүргүүдийн ИТХ-ын ажлын алба /63/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон ажилтнууд /78/, Татварын ерөнхий газрын Татвар бүрдүүлэлтийн хэлтэс /31/, Хэнтий аймгийн Цагдаагийн газар /80/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /27/, Нийгмийн даатгалын хэлтэс /19/, Татварын хэлтэс /14/, ХХААЖДҮГ /20/, ЗДТГ, УБХ, БОАЖГ /55/, Хэрлэн сумын ЗДТГ /36/, Эрүүл мэндийн газар /50/, ХХЕГ-ын харъяа ангийн захирагч нар /72/, УМХЕГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн /67/, ШШБЕГ-ын 401, 411-р анги /145/, Нийслэлийн ШШГА /86/, УМБГ, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч /163/, Нийслэлийн Захирагчийн алба /37/, Газрын тосны газар /51/, Төмөр замын цагдаагийн хэлтэс /165/, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Улаанбаатар Депо /183/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /27/, Онцгой байдлын Ерөнхий газар /69/, Нийслэлийн онцгой байдлын газар /38/, ШШГЕГ-ын харъяа хорих 461, 407, 401, 411, 405, 429-р ангиудын албан хаагч /530/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /18/-ны ажилтнууд, Улаанбаатар төмөр замын Боловсролын газар /195/-ын сурагчдад сургалт зохион байгуулав.

Байгууллагын 2009 оны үйл ажиллагааны мэдээлэл/тайлан/-ийн эхийг бэлтгэж, чанарын өндөр түвшинд хэвлүүлэн, түгээв. Жил жилийн үйл ажиллагааны тайланг хэвлүүлэн, олон нийтийн хүртээл болгох нь Авлигатай тэмцэх газрын тухай эерэг ойлголтыг нийгэмд бий болгох ач холбогдолтой тул цаашид энэ ажлыг уламжлал болгоно.

Авлигатай тэмцэх газрын баримтат киноны зохиолыг бичиж, холбогдох саналуудыг авч тусган газрын даргаар батлуулан АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр зураг авалт, дуу оруулах ажлыг мэргэжлийн студитэй хамтран бүтээж Боловсрол суваг телевизээр цацаж олон нийтийн хүртээл болгов. Баримтат киног DVD-д хувилан сургалт, сурталчилгааны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна. Гонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комиссын баримтат киноны текстийг редакторлав.

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх хамгийн дөт гарц болох “Шинэ хуудас” мэдээллийн хуудаст нийтлүүлэх материалын саналыг бусад хэлтэс, албадаас авсны дагуу боловсруулж, эхийг бэлтгэн, хэвлүүлэв. Тайлангийн хугацаанд “Шинэ хуудас”-ын 8 дугаарыг нийт 11000 ширхэгээр хэвлүүлж, олон нийтэд түгээлээ. “Шинэ хуудас” мэдээллийн хуудсыг ирэх онд өөр агуулга, хэлбэрээр баяжуулан гаргадаг байхаар шамдан ажиллаж байна.

Тус хэлтэс “Хүний эрх, шударга ёс, ил тод байдлыг хангах нь” сэдэвт нээлттэй өдөрлөгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулав. Уг арга хэмжээнд Хатгал тосгоны 150 орчим иргэн оролцсон бөгөөд орон нутагт анхан шатны нэгж, иргэдэд хүрч байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан үр дүнтэй арга хэмжээ болов. Хатгал тосгоны онцлогийг харгалзан өдөрлөгийн явцад “Хүний эрх, экологийн тэнцвэрт байдал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”, “Иргэдийн мэдээлэл авах эрх”, “Хүний эрх-Хүүхдийн эрхээс эхтэй”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оруулах иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хувь нэмэр”, “Аялал жуулчлалын өнөөгийн байдал, байгаль хамгаалал” зэрэг илтгэлийг тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, Авлигын эсрэг хууль тогтоомж болон байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, иргэдийг мэдээллээр хангаж ажиллав.

Тайлангийн хугацаанд Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд багачуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх зорилгоор Хүүхдийн төлөө газартай хамтран “Шударга ёс-миний ирээдүй” сэдэвт нээлттэй өдөрлөгийг хүүхдийн “Янзага”, “Ундраа”, “Хандгайт” зуслангуудад зохион байгуулав.

“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хүрээнд түүнд тусгагдсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлийн үйл ажиллагаа бүрт хэсэгчилсэн төлөвлөгөө гарган, батлуулав. “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллав. “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд:

“Шударга ёсны төлөө” шагналын агуулга, ач холбогдлыг таниулах, шагналын эздийг болон тэдний үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хөтөлбөр боловсруулж батлуулсан бөгөөд энэ дагуу өдөр тутмын “Өдрийн шуудан” сонинд “Шударга ёсны төлөө” тогтмол булан нээж, хөтлөн ажиллууллаа. Тайлангийн хугацаанд “Х.Ганбаатар: Авлигатай хүн бүхэн тэмцэх ёстой” ярилцлага, “Нийгмийн даатгалын “Хөтөч” үйлчилгээ сэтгэлд нэг л дулаахан” сурвалжлага, “Соёлтой харилцаагаар хүнд суртлыг хална”, “Э.Эрдэнэтуул: Төрийн үйлчилгээг үүд хаалганаасаа эхлүүлсэн” ярилцлага, “Шударга ёсны элч”-үүд” өгүүлэл бичиж, нийтлүүлэв. Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль зүйн мэдээ” сонин болон байгууллагын “Шинэ хуудас” мэдээллийн хуудаст “Шударга ёсны төлөө” шагнал хүртсэн байгууллагын үйл ажиллагааны талаар нийтлэл бичиж, хэвлүүлэн олон нийтэд сурталчиллаа.

НҮБХХ-ийн “Шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-тэй хамтран аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар, авлигаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан “Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа, шударга ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт 3 өдрийн сургалтыг зохион байгуулав. Сургалтад оролцогчдод 13 сэдвээр хичээл зааж, хичээлийн СД, ном, гарын авлага, сурталчилгааны материалаар ханган, аймгуудын харилцан туршлага солилцуулах ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулж, сургалтад оролцогчдод сертификат олгож баталгаажуулав.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдал” сэдэвт өдөрлөгийг 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн явцад Засаг даргын Тамгын газрын ажилтнуудаас иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, эрх зүйн туслалцаа зөвлөгөө өгөх, Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдох гомдол, санал, мэдээлэл хүлээн авах зэргээр ажилласан бөгөөд иргэдэд зориулан нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж ажилласан ба Авлигатай тэмцэх газар, сумын Засаг даргын Тамгын газар, Зам-Үүд дэх Гаалийн болон Хилийн мэргэжлийн хяналтын газар, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, сумын шийдвэр гүйцэтгэх хэсэг болон Цагдаагийн газар, сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн байгууллагуудын хаяг, танилцуулгыг байрлуулан үйл ажиллагаандаа мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилахын зэрэгцээ өөрийн байгууллага, үйл ажиллагааны талаарх танилцуулга, хууль тогтоомж, тараах материал, гарын авлага, плакат, брошюр зэргийг иргэдэд хүргэж ажиллав.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Т.Сэргэлэнбат, Замын-Үүд дэх Гаалийн хорооны дарга Ё.Бат-Эрдэнэ, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дэд дарга Э.Уламбаатар нартай авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр ярилцлага, тодруулга авч, өдөр тутмын сонин, мэдээллийн цахим хуудсуудад нийтлүүлсэн болно. Ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж буй тухай хэвлэлийн мэдээг өдөр бүрээр боловсруулж, хэвлэлд нийтлүүлэв. Тус суманд үйл ажиллагаагаа явуулж буй хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан тохиролцсон бөгөөд авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажилд тэдгээрийг татан оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төмөр замын Цадаагийн хэлтэс, Улаанбаатар төмөр замтай хамтран зохион байгуулсан “Шударга ёсны төлөө хамтдаа” арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтын талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллав.

“Шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлье” сэдэвт арга хэмжээг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, орон нутаг дахь ТББ-уудын сүлжээ, бусад байгууллагын төлөөлөлтэй хамтран зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийв.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлүүлье” уриан дор “Авлигагүй төр, шударга ёс, ил тод байдал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав.

Шударга ёсны сэдвээр буухиа хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэн, арга зүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ тус үйл явдлаар хэвлэлийн мэдээ, сурвалжлага бэлтгэн, телевизээр нэвтрүүллээ. Түүнчлэн аймгуудад зохион байгуулсан хэлэлцүүлгийн талаар тухай бүр хэвлэлд мэдээлж ажиллав.

MN-25 дугаар суваг телевизтэй хамтран “60 секунд” нэвтрүүлгээр иргэдийн дунд “Та шударга хүн мөн үү” сэдвээр 2 удаагийн нэвтрүүлэг бэлтгүүлэн, олон нийтийн хүртээл болгов.

Төмөр замын Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан зохион байгуулсан “Шударга ёсны төлөө хамтдаа” арга хэмжээнд оролцож “ Шударга ёс- Бидний ирээдүй” сэдвээр лекц уншив.

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах хүрээнд Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгсөөр нийслэлийн ерөнхий боловсролын 4-8 дугаар ангийн 486 сурагчид “Хүүхэд өнөөдрийн иргэн” сэдвээр лекц уншуулав. Хүүхдэд зориулсан энэхүү арга хэмжээг Нийслэлийн Боловсролын газар талархан дэмжиж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон хийж, хамтран ажиллахаар тогтоод байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 6, 11, 45, 38 дугаар сургуулиудад сурагчдад шударга зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор “Болно, болохгүй” танин мэдэхүйн самбар байрлууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай харилцан ярилцаж тохиролцсоны дагуу хамтран ажилласнаар “Авлигагүй байхын ач холбогдол, шударга ёс” сэдвээр заах хичээлийн агуулга, хөтөлбөрийг бэлтгэн, “Боловсрол суваг” телевизээр орон даяар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Авлигагүй байхын ач холбогдол” сэдэвт теле хичээлийг 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав.

Улс орон даяар сурагчдад шударга ёсны сэдвээр хичээл заахаар төлөвлөсөнтэй холбогдуулж Нийслэлийн ерөнхий боловсрлын сургуулиудын нийгмийн ухааны хичээл заадаг /50 сургуулийн 70 гаруй/ багш нарт “Авлигын ойлголт, түүний шалтгаан нөхцөл, хор хөнөөл” сэдвээр хичээл зааж, сурагчдад заах хичээлийн агуулга, хөтөлбөрийг танилцуулж, холбогдох гарын авлага материалаар хангав.

Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төсөлтэй хамтран авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төсөл, авлигын хор хөнөөлийг ойлгуулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, шударга ёсны чиглэлээр заах хичээлийн агуулга, модуль, хөтөлбөрийг бэлтгэн, сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн эхний үе шатны сургалтыг байгууллагын 20 албан хаагчийг хамруулан сургалтыг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уралдааныг энэ удаад шог зураачдыг хамруулан явуулав. Шударга бус явдлыг үзүүлсэн шог зургийн уралдааны удирдамж, төсөв, хөтөлбөр, хэвлэлийн мэдээ, шүүгчдийн бүрэлдэхүүний нэрс, дүгнэх шалгуур зэрэг холбогдох бичиг баримтуудыг боловсруулан, тухай бүр танилцуулж батлуулан ажиллав. Уралдаанд нийт 20 зураачийн 53 бүтээлийг бүртгэж авсан бөгөөд тэдгээр бүтээлүүдээр Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болголоо.

“Шударга ёсны төлөө-2010” шагнал гардуулах ёслолын арга хэмжээний зохион байгуулалт, бэлтгэл ажлыг зохион байгуулж, нэр дэвшүүлэх тухай мэдүүлэг, шалгуур үзүүлэлтийг боловсруулан түгээн, нэр дэвшүүлэх тухай теле шторкийг бэлтгүүлэн, Газрын даргын тушаалаар шагналд нэг дэвшигчийг шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг батлуулан ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг бүрэн хангаад байсан боловч Шалгаруулах комиссын шийдвэрээр энэ онд шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулаагүй юм.

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлаар болон авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй явуулж буй байгууллага, аймгийн туршлагыг сурталчлах, шударга ёсны төлөө зохион байгуулж буй үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилтын хүрээнд Татварын ерөнхи