Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

A- A A+
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар тус газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч уулзав.

Тус газарт үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа Ч.Сангарагчаа, Л.Доржсүрэн, Д.Цоодолсэнгээ, Б.Отгон, Ц.Бурмаа, Т.Отгонжаргал, Д.Мөнхжаргал, Д.Батмөнх нарт Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Авлигатай тэмцэх байгууллагын зөвхөн өнгөрсөн цаг хугацаа биш ирэх цаг өдрүүд нь ч та бүхэнтэй салшгүй холбоотой. Ахмадуудын маань үлгэр дуурайл, туршлага сургамж нь залуу үедээ уламжлагдан явж байгаа” гэж хэлээд шинээр байгуулагдсан “Олон нийтийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцуулав.  

Ахмадууд “Ахмадын хороо” байгуулж, тус газрын даргаар 2007-2011 онд ажиллаж байсан Ч.Сангарагчааг хорооны даргаар сонгосон болохоо Авлигатай тэмцэх газрын удирдлагад танилцууллаа.