Хамаарал бүхий этгээдүүдээ ажилд томилсон У.Санрайжавт сахилгын арга хэмжээ тооцжээ

A- A A+
Хамаарал бүхий этгээдүүдээ ажилд томилсон У.Санрайжавт сахилгын арга хэмжээ тооцжээ

Авлигатай тэмцэх газраас иргэний ирүүлсэн гомдлын мөрөөр “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавт холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хянан шалгав.

У.Санрайжав нь 2014-2020 онд Дорноговь аймгийн “Чандмань бадрал” орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү, хүргэн дүү, хүргэн ах нарыг ажилд томилсон бөгөөд ингэхдээ “ашиг сонирхлын зөрчил үүссэн талаарх мэдэгдэл” гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хамаарал бүхий этгээдүүдээ шууд томилжээ.

Авлигын эсрэг хуульд заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг зөрчсөн “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сахилгын арга хэмжээ авсан байна.