Үндэслэл
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 5-д “...шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.”, Зорилт 5.6-ийн I-р үе шатны 1-д “ Нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх бодлогын болон хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.”, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.4 дүгээр зорилт “Хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах арга замаар ёс зүйн төлөвшлийг дэмжинэ.”, 9.4.3 дахь үйл ажиллагаа “Хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж, бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.”, Авлигатай тэмцэх газрын даргын 2021 оны А/19 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 1 дэх хэсэгт “...Хүүхдийн шударга байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг нэмэлт судалгаагаар тодорхойлж болно.” гэж тус тус заасан.
Авлигатай тэмцэх газар нь 2010 оноос хойш “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г жил бүр тасралтгүй хийж байна. Тус судалгаанд хүүхдийн шударга байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг ерөнхий байдлаар тодорхойлсон байдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 7-12 ангийн сурагч, эцэг эхийг хамруулдаг.
Хүүхдийн шударга байдал, түүнд нөлөөлж буй СӨРӨГ хүчин зүйлсийг нийгэм, эдийн засаг, соёл, эрх зүйн хүчин зүйлстэй уялдуулан нарийвчлан тодорхойлох, дүн шинжилгээ хийх ажлыг мэргэшсэн зөвлөх, эсхүл зөвлөх багаар нарийвчлан тогтоолгох, гүйцэтгүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх судалгааг 2024 онд зохион байгуулахаар төлөвлөсөн болно.
Зорилго
Хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлох, ёс зүй, ёс суртахуун, төлөвшил, авлигыг үл тэвчих үзэлд ямар хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байгааг тогтоох, цаашид хүүхдийн насан туршийн боловсролд хөрөнгө оруулах, тэдгээрийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ
Хүүхдийн шударга байдлын судалгаа, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг нийгэм, эдийн засаг, соёл, эрх зүйн хүчин зүйлстэй уялдуулан гүнзгий түвшинд тодорхойлох.
Зохион байгуулалт
Судалгааны ажлын хүрээнд АТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г үндсэн судалгааны хүрээнд хийх бөгөөд үндсэн судалгааны багт Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс, Судалгаа шинжилгээний албанаас төлөөлөл орж ажиллана.
Зөвлөхийн гүйцэтгэх ажил
Захиалагчийн гүйцэтгэх ажил
Судалгаа хийх арга, зарчим
Зөвлөхөд тавигдах шаардлага
Зөвлөхийн баг нь дараах мэргэжил, туршлага бүхий 3-5 гишүүнтэй байна:
Санал ирүүлэх
1. Саналыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын байранд хүлээн авна.
2. Саналд багийн ахлагч болон гишүүдийн талаарх дараах мэдээлэл багтсан байна:
2.1 Даалгаврын талаарх ойлголт, судалгааг гүйцэтгэх төлөвлөгөө, арга барил зэргээ илэрхийлсэн багийн ахлагчийн захидал (2 нүүрээс ихгүй);
2.2 Боловсрол, ур чадварын талаарх мэдээлэл;
2.3 Ажлын туршлагын хураангуй болон уг даалгаврыг гүйцэтгэх чадвартай болохыг нотолсон баримт бичиг;
2.4 Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга /хамгийн багадаа 2 ажил/;
2.5 Даалгаврыг гүйцэтгэх хугацаа болон үнийн санал, зардлын тооцоо.