Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт шударга ёсны боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгууллаа

A- A A+
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт шударга ёсны боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10.3-т зорилтот бүлэгт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага  боловсруулах, авлигыг үл тэвчих хандлагыг бий болгоход чиглэсэн  сургалтыг үе шаттай зохион байгуулах зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд  шударга ёсны  боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах уралдаан зарласан билээ.

Шударга ёсны боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах уралдаанд оролцогчдын шударга ёсны талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрт шударга ёсны агуулгыг хэрхэн тусган боловсруулах боломж, арга замыг тайлбарласан арга зүйн сургалтыг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй багш, удирдах албан тушаалтнуудыг хамруулж, шударга ёсны боловсролыг сургуулийн сургалтын хөтөлбөрт шингээж цогц мэдлэг олгох, манлайллыг дээшлүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.